Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хоёр гүүрэн гарц шинээр байгуулна.
Тодруулбал,
- Алтай хотхоны зүүн талд, төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц,
- Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц барьж байгуулах аж.
Хоёр гүүрэн гарц нь хөгшид, хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц олон улсын стандартын шаардлагыг хангасан хөрөнгө оруулалт аж.
Төмөр замын урд байрлах Нарны хороолол, Алтай хотхон нь хүн ам ихээр төвлөрсөн хоёр томоохон хороолол бөгөөд иргэд, оршин суугчдаас явганаар болон автомашинаар хөдөлгөөнд оролцоход ихээхэн хүндрэл учирдаг тухай гомдол, санал хүсэлтийг байнга ирүүлдэг байжээ.
Дээрх хоёр гүүрэн гарцыг байгуулснаар асуудал шийдэгдэж, явган зорчигч тав тухтай зорчих аюулгүй орчин бүрдэнэ гэж Баянгол дүүргээс мэдээллээ.
Харин Сонгинохайрхан дүүрэгт энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дараах замын ажил хийгдэх аж.
Үүнд,
- Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнийн нуурыг дайраад 7 дугаар хорооны авто зам хүртэлх авто замын үргэлжлэл
- Нэгдүгээр хорооллын арын холбоос авто зам, замын байгууламж,
- Эрчим хүчний гудамжнаас Монос фарм трейд ХХК хүртэлх Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто зам,
- Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам,
- Баянголын амны баруун талаас 22-н товчооны баруун талын гарц хүртэлх авто зам /2 дугаар ээлжийн ажил/
- Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ээлжийн ажил,
- 31 дүгээр хорооноос эгц хойшоо гадна тойруу хүртэлх авто зам,
- Ханын материал орчмын орон сууцны хорооллын доторх хатуу хучилттай 0.93 км авто зам,
- 30, 31 дүгээр хороодын дундах хатуу хучилттай 3.6 км зам,
- Зүүнсалааны автобусны эцсийн буудлаас Богинын ам, Ухнын амын уулзвар хүртэлх хатуу хучилттай 2.4 км авто зам,
- Баянхошууны Баруун салааны авто замаас цэцэрлэг, сургуулийн цогцолбор хүртэлх 1 км авто зам,
- Дүүргийн соёлын төв дагуух хатуу хучилттай 1.6 км авто зам,
- Толгойтын замаас Хүнсчдийн гудамжтай холбох хатуу хучилттай 0.8 км авто зам,
- Тоосгоны 20 дугаар гудамжнаас Хангай зам хүртэлх хатуу хучилттай 1 км авто зам,
- Эмээлт Шонхор худалдааны төвөөс Хурганы хэсэг хүртэлх хатуу хучилттай авто зам багтаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!