ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн үеэр эрх баригч намын талаар эерэг мэдээлэл давамгайлж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд улс төрийн нөлөө өндөр байгааг илэрхийлэв 

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэн хийжээ.

Уг судалгааны тайлангаас зарим хэсгийг онцлон хүргэж байна.

Судалгаанд хамруулах сонины түүврийг сонгохдоо түгээлт (үндэсний болон орон нутгийн), борлуулалтын хувь (үндэсний хэмжээнд түгээгддэг сонины хувьд), гаралтын давтамж (орон нутгийн сонины хувьд) болон редакцын бодлогын ялгааг харгалзжээ. Телевизийн хувьд үндэсний хэмжээний хоёр телевизийг үзэгчдийн тоо, эзэмшлийн ялгаанаас үүдэх редакцын бодлогын ялгаа [МҮОНТ – засгийн эрх баригчдын нөлөөнд буй олон нийтийн телевиз, ТВ-9 – улс төрийн намын (МАХН- тухайн үеийн нэрээр) удирдагчийн шууд нөлөөнд буй хувийн хэвшлийн телевиз] зэргийг харгалзан сонгосон болно хэмээн дурдсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Мөн энэхүү судалгаанд нийгмийн мэдээллийн сүлжээ тэр дундаа фэйсбүүкээр цацагдсан сонгуультай холбоотой мэдээллүүдэд дүгнэлт хийсэн байна. дэх сэтгүүл зүй

Судалгааны тайланд "Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэхүү үүргээ сонгуулийн үеэр хэрхэн биелүүлж буйг тандах зорилгоор цахим мэдээллийн хэрэгслийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар сонгуулийн сурталчилгааны үеэр түгээсэн мэдээллийн агуулгыг бусад хуудас, группээр түгээсэн агуулгаас салгаж, тусад нь дүн шинжилгээ хийв. Тайлангийн энэхүү хэсэгт Фэйсбүүкт хамгийн олон дагагчтай сувгуудаар түгээсэн сонгуультай холбоотой мэдээллийн шинж чанарыг тодруулахыг зорив" хэмээн дурджээ. 

зураг
 

Сонгуулийн үйл явцын талаарх мэдээлэлд онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ сонгууль болж буй тухайн цаг үед нийгмийн анхаарлын төвд байсан сэдэв, асуудлыг сонгуультай холбож цаг үеийн мэдээллийн хэрэгслийн фэйсбүүк хуудсаар түгээх нь нийтлэг байжээ. Тухайлбал, ИТХ-ын сонгуулийн үеэр түгээсэн сонгуультай холбоотой мэдээлэлд “түгжрэл”, “ирц”, “хар машин хакердах”, “мөнгө тараах”, “гэмт хэрэг”, “шүүх” зэрэг үгс хамгийн олон давтагдсан бол, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ковид-19”, “цагаан сонголт” гэх үгс хамгийн түгээмэл байсан аж.  

Мөн улс төрийн аль нэг намын нэрийг дурдсан агуулгаас МАН-ыг дурдсан мэдээлэл ИТХ-ын сонгуулийн үеэр хамгийн их буюу давхардсан тоогоор 65 хувь, Ардчилсан Нам (АН)-ыг дурдсан мэдээлэл 48 хувийг эзэлж байж. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчтэй гурван намыг харьцангуй тэнцвэртэй харьцаатай дурдаж байжээ.

зураг
 

Мэдээллийн өнгө аясын хувьд аль нэг намын нэрийг дурдсан мэдээ мэдээлэл дунд МАН-ын талаарх эерэг мэдээлэл хамгийн их буюу ИТХ-ын сонгуулийн үеэр 34 хувь, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 43 хувийг эзэлж байв. Харин АН-ын талаарх эерэг агуулга ИТХ-ын сонгуулиар ч, ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамгийн бага байв (График 5).

Ийнхүү эрх баригч намын талаар эерэг мэдээлэл давамгайлж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд улс төрийн нөлөө өндөр буйн илрэл мөн хэмээн судалгааны баг үзжээ. Тайланд дүгнэснээр эрх баригч намаас Засгийн газрын зар сурталчилгааны зардлыг хуваарилахад ихээхэн нөлөө үзүүлдэг давуу талаа ашиглан мэдээллийн агуулгыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх арга хэрэгсэл болгох эрсдэл байна. Тухайлбал, зар, сурталчилгааны хүрээнд “Хамтран ажиллах” гэрээ байгуулах замаар тодорхой төрийн байгууллага /албан тушаалтантай холбоотой мэдээллийг жилийн турш тогтмол (эерэг өнцгөөс) мэдээлэх үүрэг хариуцлага оноох нь түгээмэл бөгөөд энэ үйл явц сонгуулийн жилд ч нэгэн адил явагддаг байна гэжээ. 

зураг
 

Мониторингийн судалгаагаар дүрс, зураг болон бичвэр тайлбарыг зориудаар эвлүүлэн, хэн нэгэн улс төрч, сонгуультай холбоотой этгээдэд хамаатуулж, тодорхой мэдээлэл, утга санааг хөнгөн, хошин, зугаатай, хоржоонтой, сүржин, түгшүүртэй төрөл бүрийн хэлбэрээр “мийм” (meme) болгон сүүлийн үед улс төрийн сурталчилгаанд түгээмэл ашиглах болжээ. 

2020 оны ИТХ-ын сонгуулийн үеэр ийм төрлийн агуулгын нийт мэдээлэлд эзлэх хувь харьцангуй бага буюу 7 хувь байсан бол ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 11 хувь хүртэл өсжээ. Тэдгээрийн дийлэнх нь МАН-ын болон түүний нэр дэвшигч У.Хүрэлсүхийн амлалт, үйл ажиллагааг шүүмжилсэн, ёжилсон, шоолсон агуулга байв.

ИТХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн “мийм” хэлбэрийн ухуулга сурталчилгаагаар дагнан ажилладаг Фэйсбүүк хуудас байсны нэг жишээ бол “ХАТУУ МЭДЭЭ” хуудас юм. ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нийт 10 мэдээлэл түгээснээс тал нь “мийм” хэлбэрийн мэдээлэл бөгөөд үлдсэн тал нь мэргэжлийн түвшинд эвлүүлж хийсэн видео байв. Эдгээрийн 90% нь аль нэг нам эвсэл, засгийн газар, нэр дэвшигчийг сөрөг өнгө аясаар дурдсан, тэдний алдаа, зөрчил, гэм буруутай үйлдлийн талаарх үндсэн агуулгатай байв. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр уг хуудсаар сонгуультай холбоотой 8 мэдээлэл нийтэлсэн бөгөөд тэдгээр нь бүгд МАН-ын нэр дэвшигчийг ёжилж буруутгасан үндсэн агуулгатай байв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bolorzezeg [51.79.251.75] 2022/3/13
ЭМЭГТЭЙ ажилтан "Мөн.."-ийг үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны ЭЗДарамт үзүүлдэг prikZedente KOZEL Хүүк / 54/ Ордны Зүүн урд байрлах 3 давхарт болио. Workplace Abuser этгээд ажлын бус цагаар, ДАРАМТЛАН ..шөнө орой залгадгаа зогсоо бүдүүлэг хөгшөөн. дэвтэр дээр бичиж, дуу хураагчид юмаа бичиж сур Хүүкээ..иргэдийн амгалан байдлыг алдагдуулагч
0 | 0 Хариулах
зочин [202.21.107.116] 2022/3/12
эдийн засгийг дампууруулж хасах хувьд хүртэл унагасан байсныг арга хэмжээ авч нэмэх 3.5 хүртэл өсгөж чадсан бодлогыг дэмжихгүй тэгээд яах байсан юм бэ?. Ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд 11 хувмйн өсөлттэй олон тэрбумын валютын нөөцтэй улс орныг хүлээж аваад дампууруулсан нь үнэн ш дээ. Муу үхэж далд орсон ардчилсан намыг сонгуульд оролцохыг нь хориглох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Жэд [122.201.22.100] 2022/3/12
Амёрикийн сонгуулийг хар. Улаан цайна Трампын бүх мэдээллийн сувгийн хааж, дан ганц БАЙДЕНЫГ сурталчилсан биз дээ. Ямарч оронд ийм юм болдог.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.69] 2022/3/11
УЛС ТӨРИЙН СОЁЛ БНСУ-ын Ардчилсан намын удирдлагууд уучлалт гуйгаад, хариуцлагаа хүлээгээд огцорч байна. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөө 0.73 хувийн саналаар ялагдсан. Улс төрийн СОЁЛ гэж энэ. Тэгэхэд манай С.Эрдэнэ даргатай АН-ыг хар. Хэдэн жил чаргууцалдаж байна.
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/11
САЙТУУД ТВ-НҮҮД ФМ-ҮҮДЭД ЧИНЬ ХҮН АЖИЛЛАДАГ ЮМАШД! ХҮН ЧИНЬ ХООЛ ИДНЭ ХУВЦАС ӨМСӨНӨ АВТУУС УНААГААР ЯВНА. ГЭЦҮҮД! ХАРМАА ХООСОН ЭХНЭР УУРТАЙ ХҮҮХЭД УЙЛААСТАЙ БОЛ РАВДАН НЬ ХАЯАД ЯВАХ УУ?
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/11
АНУСУУД АРД ТҮМНИЙ АНХААРЛЫГ ТАТАХГҮЙ Л БАЙГААШД!
0 | 0 Хариулах