Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн гоёлын даашинзны шоу өнөө орой болно

Б.Өнөр
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баярт зориулсан “Haute couture-2014” гоёлын даашинзны загварын шоу өнөө орой болох гэж байна. Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан энэ шоу  “Bluemoon art gallery”-д 20.00 цагт болно.

Шоунд Э.Алтанзул болон Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекцоос гадна “Gabaya glamour boutique”-ээс гарч буй гоёлын даашинзны коллекц ч мөн оролцох ажээ.

Мөн гоёл чимэглэлийн “Uran boutique” компани таны үдшийн гангараанд өнгө нэмэх аксессуаруудаа танилцуулна. Тиймээс “Haute couture-2014” шоунд ирээд таалагдсан даашинз, гоёл чимэглэлээ шууд худалдан аваарай хэмээн зохион байгуулагчид ярилаа.