Хавдар судлалын Үндэсний төвд
10:00 цагт "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе" эмчлэхүйн өдөрлөг зохион байгуулна.
Төв аймгийн шүүхэд
10:00 цагт С.Зориг агсны хэрэгт эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан хурандаа О.Бархасбадийн урьдчилсан шүүх хурал болно.
Энхтайваны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт.
11:30 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал болно.
ЦЕГ-ын ЭЦА-нд
11:00 цагт Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хулгайн анг таслан зогсооход шаардлагатай тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд хүлээлгэж өгнө.
Ардчилсан намын төв байранд /С.Зориг агсны хөшөөний арын цэнхэр байр/
11:00 цагт Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Төв талбайд
13:00 цагт "No war" тайван жагсаал зохион байгуулна.
Монголын Үндэсний музейн 1 дүгээр давхар, түр үзэсгэлэнгийн танхимд
14:00 цагт “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Цахимаар
14:00 цагт ”Глоб интернэшнл төв”-өөс "Иргэний нийгмийн орон зай" цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дэх иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлсийн талаар ярилцана.
ГХЯ-нд
15:00 цагт ГХЯ-наас Украин дахь иргэдийг татан авч буй талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|