Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний цахим сан ESAN албан ёсны оюуны өмчийн зуучлагч боллоо

ikon.mn
2022 оны 2 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг
Степпелинк Холдинг ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Одонтуяа, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амгалан нар

Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар И ЭС ЭЙ ЭН ХХК-д оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олголоо.

И ЭС ЭЙ ЭН ХХК нь монгол эрдэмтэд, судлаачдын оюуны өмчийг хамгаалан албан ёсны эрхтэйгээр олон нийтэд түгээж, үйл ажиллагааг хуулийн хүрээнд эрхэлж буй үндэсний хэмжээний түүчээлэгч компани юм.

Энэхүү оюуны өмчийн албан ёсны зуучлагчийн гэрчилгээг авснаар ESAN үндэсний цахим сангаар дамжуулан иргэд оюуны өмчөө хуулийн хүрээнд хамгаалуулахын зэрэгцээ олон нийтэд хүргэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлого олох боломж нээгдэж байна.

 

Тус компанийн хамт олон өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан материалыг цахимжуулах ESAN платформ, боловсролын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ESAN EDU платформ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглагдаж буй бүх төрлийн хэвлэмэл материалуудыг цахимжуулан, архивлах Content center төвийг хөгжүүлэн амжилттай ажиллаж байна.

ESAN үндэсний цахим сан нь бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байна. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем  нь аливаа контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Esan – Үндэсний цахим сан

ESAN сошиал сувгийг дагах: /лого дээр дарна уу/

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.