ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Буянтогтох: 2021 онд нийт 75 хүүхдийн автобус оруулж ирэх байсан ч хил дээр гацсан байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Сургуулийн автобус” төслийн хүрээнд манай улс 2020 онд БНХАУ-аас нийт хорь гаруй тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авахаар тохирсон байдаг. Эргэн сануулахад, тус төслийн хүрээнд орж ирэх автобусны эхний тавыг нь 2020 оны аравдугаар сарын 13-нд нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн билээ.

Энэхүү сургуулийн автобусыг одоо зориулалтаар нь хэрэглэж буй эсэх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Анх таван автобусыг "Сургуулийн автобус" төслийн хүрээн оруулж ирсэн. 

Анхны гэрээгээр  2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан байдалтай байгаа” хэмээн хэлсэн юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  “2020 онд урд хөршөөс оруулж ирсэн сургуулийн автобусыг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар таван автобус нь явж байгаа. Нийтийн тээврийн газраас нэг автобус нэмээд нийт зургаан автобус явж байна” гэв.

Сургуулийн автобусны чиглэл:

Чиглэлийн нэр

1

Ботаник-1-р сургууль - 45-р сургууль

2

Ботаник-31-р сургууль - 6-р сургууль

3

Нисэх-32-р сургууль - Зайсан

4

Буянт-Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль

5

Нисэх эцэс-Буянт-Ухаа-1-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль

6

Буянт-Ухаа-23-р сургууль-24-р сургууль

7

5 шар-23-р сургууль-24-р сургууль

8

5 шар-1-р сургууль-45-р сургууль

9

5 шар-31-р сургууль-6-р сургууль

10

5 шар-5-р сургууль-50-р сургууль

11

Баруун салааны эцэс-134-р сургууль - Хилчин хотхон

12

Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-7 буудал

13

Найрамдал зуслан - Орбитын тойрог-123-р сургууль

14

ЧД-ийн 149-р сургууль - Гандан

15

7 буудал-23-р сургууль-24-р сургууль

16

Тоосгоны үйлдвэрийн эцэс-71-р сургууль - Сэлбэ амралт

17

Буянт-Ухаа-45-р сургууль-1-р сургууль

18

Буянт-Ухаа-6-р сургууль-31-р сургууль

19

Ботаник-23-р сургууль, 24-р сургууль

20

Ботаник-5-р сургууль-50-р сургууль

21

 Ривергарден -СБД-ийн 1-р сургууль  /дунд багтаамж/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.140] 2022/2/26
China made Dong Feng bus. Monnis niilyylj bgan gsen
0 | 0 Хариулах
Зочин [212.102.38.166] 2022/2/26
oooooooooo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2022/2/26
Хайран мөнгө эцэс төгсгөлгүй харъяаллын бус хүүхэд зөөсөөр, сургуулийн хахуулийг албан ёсоор баталгаажуулж бгаа тээвэр шүү. Үнэхээр төвийн сургуулийн байшиндан болоод бна уу, багш дарга нарт нь болоод бна уу, болохгүй бол сургуулийн нэрийг өөрчлөөд Толгойтын 1-р сургууль болго,эсвэл алдарт Соронзонг Баянхошууны сургуульд ажиллуул. Улсын сургууль нэг л стандарт бх ёстой. Үүний үр дүнд түгжрэл хүссэн 10-20 буурна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.98] 2022/2/25
20тэрбумыг 75 автобус авахад зарцуулсан гэхээр 1 автобусанд 267сая орчим төгрөг бна.
0 | 0 Хариулах
200-5=195 [103.229.123.122] 2022/2/25
Мөнгийн идчихсэн онгоц болчихсоншд
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.105] 2022/2/25
1990 оноос өмнө улаанбаатар хотын хөрс агаар нь цэвэрхэн цөөн оршин суугчидтай цөөхөн машин тэрэгтэй түгжрэл осол эндэгдэлгүй гудамжиндаа архичингүй гуйлгачингүй амар амгалан сайхан байжээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.131] 2022/2/25
Та Хойд со явбал тэднийх одоо ч тийм байгаа даа. Тэнд очиж амьдраач
0 | 1 Хариулах
зочин [202.9.46.105] 2022/2/25
1990 оны 2000 оны гөлөгнүүд 1990 оноос өмнөх үеийг хойд сотой андуурч шизорох юм.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.232] 2022/2/25
Орооол ирцэн байгаад байсан яасан
1 | 0 Хариулах
Зочин [202.55.183.108] 2022/2/25
Нөгөө 2 давхар автобус юу болсон бэ оруулж ирлээ гээд мэдээ яваад байсан. Нэгдүгээр эгнээгээ бүрэн чөлөөлөөчээ машинууд яваад ялгаагүй түгжрээд байна. Камержуулаад нэгдүгээр эгнээгээ чөлөөлчүүл хүмүүс нийтийн тээврээр яваншдээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.105] 2022/2/25
Хүүхдийн автобус яах вэ? Барууны улс орнуудаас маш олон тооны шинэ автобуснуудыг оруулж ирээд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулаа. Иргэд ч өр зээл тавин шатахууны үнэнд дарлуулж түгжрэл үүсгэн өөрсдийгөө зовоогоод стресстээд байхгүй нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлвэл замын түгжрэл осол эндэгдэл буурна шдээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2022/2/25
Ажлыг ингэж л хийдэг новшнууд шт.Аль хэдийн хүүхдүүдэд үйлчлээд явж байх ёстой юмыг бараг мартцан бган биш үү.Сэтгүүлч асуунгуут гэнэт санаж нтр
4 | 0 Хариулах
Zochin [202.126.88.204] 2022/2/25
Nogoo 1 shirheg ni 1 terbumiin avtobus uu. Nileed 75 terbumiin avtobusuu
6 | 0 Хариулах
Зочин [202.179.26.203] 2022/2/25
Энэ бизнес чинь улсын нууц гэнэ лээ шүү, амаа мэдээрэй.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.201] 2022/2/25
Энэ хятад автобусыг үйлдвэрийн үнээс нь хэд нугалж улсад шахаж байгаа.
5 | 0 Хариулах
Зочин [107.127.39.32] 2022/2/25
АНУ-аас ориг school bus оруулж ирвэл хамаагүй чанартай,найдвартай дээрээс нь хамгийн гол нь аюулгүй….Америкийн сургуулийн автобусны аюулгүй байдлын стандарт гэж айхтар юм байдаг…
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.53] 2022/2/25
ёстой харж байгаагүйн байна
2 | 0 Хариулах