Эслэг /Fibre/ нь байгальд хамгийн элбэг нийлмэл органик бодис болох нүүрс усны төрөл юм. Ургамлын 50 хувиас 80 хүртэлх хувийг нүүрс ус бүрдүүлдэг учир ихэнх ургамал болон үр тариагаар хийсэн хоол хүнсэнд эслэг агуулагддаг.
Эслэг нь 2 төрөлтэй байдаг.
Insoluble fibre буюу уусдаггүй /шингэдэггүй/ эслэг
Soluble fibre буюу уусдаг /шингэдэг/ эслэг
Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Учир нь, хоол хүнсийг цус руу сахар болгон шахагдах хурдыг багасгаж, биеэс гадагшлах үйл явцыг хурдасгадаг. Ингэснээр цусан дахь сахар болон холестерины хэмжээг хэвийн тэнцвэртэй байлгаж хоол боловсруулах эрхтэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж идэх дуршлыг бууруулдаг. Зарим нэг эслэг нь ашигтай бактеритай урвалд орж тослогийг бий болгосноор ходоодны хавдар болон хөхний хавдрын эрсдэлийг 40хувиар бууруулдаг. Тиймээс өдөрт багадаа 20 гр эслэг хэрэглэх нь зохистой гэж үздэг.
Монголчууд бусад улс оронтой харьцуулахад гурил, гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Гурилан бүтээгдэхүүн дотроос бүхэл үрийн болон бор гурилан бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай. Учир нь, Арвайн гурил болон бүхэл үрийн гурилын гаднах хальс, байгалиас өгсөн элементүүдийг нь хусаж арилган боловсруулалтад оруулдаггүй учир түүнд агуулагдах эслэг, витамин минералын агууламж өндөр байдаг.
Уусдаггүй эслэгт дараах бүтээгдэхүүнүүд багтана.
Мөн маалинга болон зарим хүнсний ногоонууд эслэгтэй хүнсэнд багтдаг. Үүнд:
Та бүхэл үрийн, амтат McVitie`s жигнэмгийг өдөр тутмын хүнсэндээ сонгож хэвшээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!