ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тапатрип Групп МИАТ ТӨХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 17
Сурталчилгаа
 

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа Тапатрип Групп нь үндэсний тээвэрлэгч Монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчит компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд талууд онлайн борлуулалтыг дэмжих, Монголын иргэний агаарын тээврээр зорчин явагчдад орон нутгийн нислэг, зочид буудал, аутбаунд аялал, хот хоорондын автобус, галт тэрэгний суудлын захиалгаар тусгай нөхцөлтэйгөөр үйлчлэх юм.

 

Тапатрип Групп нь аяллын нэгдсэн платформ болох “Tapatrip” -ыг хөгжүүлсэн ба гар утасны аппликэйшн, www.tapatrip.com вэб сайтаар хормын төдийд захиалан аялах, зорчин явах боломж Монгол Улсад байгаагүй билээ. Урьд өмнө нь утсаар залгах, салбарт хандах, танил талдаа хандах, цаашлаад үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг байсныг энэхүү платформ нь бүрэн халсан шийдэл юм.

 

Ташрамд дуулгахад “Tapatrip” платформ нь орон нутгийн нислэгийг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн бөгөөд түүнийг дагаад хүний нөөц, оффис, үйл ажиллагааны маш их зардлыг хэмнэх болсон юм. Үүнтэй адил олон улсын бүх нислэгийг авиа компаниас олгох боломжийн хамтаар цахимд шилжүүлж, суудлын хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр танилцуулагдаж буй нэн сүүлийн үеийн ололтыг зорчигчдод хүргэх боломжтой болж байна.

 

МИАТ авиа компани нь 1956 онд үүсэн байгуулагдсан ба 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлчхээд байсан юм. МИАТ компани 2019 онд 1,936 нислэгээр 788,5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянга өмнөх оноос 69.7 мянган зорчигч нэмэгдсэн үзүүлэлттэй нислэг үйлдсэн байна.

 

Сошиал хаяг:

Facebook: www.facebook.com/TapaTripTravelAgency
LinkedIn: www.linkedin.com/company/tapatrip

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.