Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв шуудангийн гаднах бүхээгээс 204 угтвар тоог оруулан дотоодын дугаарууд руу хоёр минут үнэгүй ярих боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
фэйсбүүк хуудсаас авав.
00:00 00:00
"Төв шуудангийн гаднах бүхээгээс 204 угтвар тоог оруулан дотоодын дугаарууд руу хоёр минут үнэгүй ярих боломжтой"
Sara, ikon.mn - text to speech

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас цар тахлын үед Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна буюу Төв шуудангийн гадна өнгөрсөн сард байршуулсан.

Хэрхэн ашиглах тухай Монголын цахилгаан холбооны оператораас тодруулахад "Тухайн утасны бүхээгээс үүрэн телефоны оператор компанийн дугаар харгалзахгүйгээр бүгд рүү нь  хоёр минут үнэгүй ярих боломжтой. Ингэхдээ урд нь 204 угтвар тоог хийх юм.

Харин онцгой байдлын 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Гэхдээ олон улс болон лавлах дугаар руу залгах боломжгүй" гэсэн мэдээлэл өглөө.