Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Хүү буурсан алтан цаг үе удаан үргэлжлэхгүй. Компаниуд мэдрэмжтэй байж бага хүүтэй бонд босгох хэрэгтэй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Бодлогын хүү 11 хувиас 6 хувь хүртэл огцом буурч, үүнийг дагаад хадгаламжийн хүү буурсан нь бондын зах зээлээс бага өртөгтэй санхүүжилт татах боломжийг компаниудад олгож байна. Тийм учраас “Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь биржийн бус зах зээлээс компаниудад бага хүүтэй бонд босгох ажилд ханцуй шамлан оржээ.

Биржийн бус зах зээл гэж юу болох, компаниудад илүү боломжуудыг бий болгон өгч байгаа, хөрөнгө оруулагчдад ямар давуу тал үүсэж байгаа зэргийг “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

- Хүү түүхэн бага түвшинд ирлээ. Удаан үргэлжлэхгүй гэж байна. Ямар үндэслэлээр ингэж хэлж байна вэ?

Ковидын үеийн эдийн засгийн онцгой бодлого, төв банкны зохицуулалт зэрэг нь хүүг бууруулсан. Гэвч нийлүүлэлтийн талын инфляц өссөөр байна. Үүн дээр нэмээд валютын ханшид өсөлт гараад эхэлбэл хүү одоогийн бага түвшинд хадгалагдахгүй. Нөгөө талаас компаниуд энэ алтан үеийг ашиглаад санхүүжилтийн өртгөө бууруулаад авах хэрэгтэй. Энэ боломжийг биржийн бус зах зээл олгож байна.

- Биржийн бус зах зээл гэж яг юуг хэлж байна вэ? Шинэлэг ойлголт байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль манай улсад 2013 онд шинэчлэгдэн найруулагдсан. Тус хуулийн 63.1.14-т зааснаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь биржийн бус зах зээл(ББЗЗ)-ийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах үүрэгтэй гэж заасан хэдий ч саяхныг хүртэл энэхүү журам эцэслэгдэн гараагүй байсан юм. Тиймээс ч зохицуулалтгүй зах зээлд хаалттай хүрээнд төрөл бүрийн үнэт цаас тэр дундаа бондууд арилжаалагдаж байсан хэдий ч зах зээлд нэгдсэн мэдээллийн сан, бүртгэл, арилжааны систем цаашлаад хаалттай зах зээлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизм сул явж ирсэн юм. Харин өнгөрсөн оны 12-р сарын 9-ны өдөр СЗХ нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Тус журмаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ (МҮЦАЭХ)  нь ББЗЗ-ийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж, ББЗЗ-ийн ерөнхий журам, үнэт цаасны бүртгэлийн журам болон арилжааны багц журмуудыг боловсруулан энэ оны 7-р сарын 1-ний өдөр СЗХ-оос батламжлуулсан. Ийнхүү ББЗЗ-ийн зохицуулалт болон дэд бүтцийг СЗХ, МҮЦАЭХ, ҮЦТХТ (Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв) зэрэг байгууллагууд хангаж ажиллах юм. Түүнээс хойш хэдхэн сарын дотор 43 тэрбум төгрөгийн бондыг компаниуд гаргаад байна.

ГРАФИКАН МЭДЭЭЛЭЛ

 

- Хүү бага байгааг ашиглаад компаниуд бондоор санхүүжилт татна гэлээ. Компаниудад өөр ямар давуу тал байгаа вэ? Мөн нөгөө талдаа худалдан авагчид нь хэн байх вэ? Ямар шаардлага хангах ёстой вэ?

ББЗЗ нь харьцангуй зохицуулалт багатай, зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулагдсан зах зээл. Компаниуд биржээр дамжуулан бонд гаргахаас биржийн бус зах зээлд бонд гаргах нь цаг хугацааг 3 дахин хэмнэж, холбогдох зардлыг 2 дахин хэмнэж байна. Энэ бол цаг хугацаатай уралдан ажилладаг компаниудын хувьд маш том боломж. Нөгөө талаас бондыг хувь хүн бол сарын орлого 10 сая төгрөгөөс дээш эсхүл цэвэр хөрөнгө 500 сая төгрөгөөс дээш, харин хуулийн этгээд бол сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалт 2.5 тэрбум төгрөгөөс дээш эсхүл цэвэр ашиг 1 тэрбум төгрөгөөс дээш гэсэн шаардлага хангасан хөрөнгө оруулагчид авч болно.

- Танай компани уг зах зээлд ямар ялгарал үүсгэн ажиллах вэ?

Өнөөдрийг хүртэл зах зээлд гарсан бондуудыг харахад авчхаад зарах гэхээр эрэлт нь байдаггүй. Аваад нэг жил дарж байж бүх мөнгөө буцааж авдаг. Тэгвэл бидний хувьд хүссэн үедээ худалдан авч, бас зарж болдог бонд гаргаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад маш ашигтай. Жишээ нь, тухайн хүн, компанид долоо хоногийн дараа хэрэглэх мөнгө байж болно. Ямар нэгэн зүйлд зарцуулахаар төлөвлөчихсөн. Гэтэл энэ мөнгөө банкны харилцах дансанд байршуулахаар хүүгүй болчихсон. Долоо хоног эргэлдүүлээд өсгөе гэхээр эрсдэлтэй алхам руу орчих гээд байдаг. Одоо яах вэ? Манай бондыг худалдан ав. Учир нь манай бонд та өнөөдөр аваад маргааш нь зарж болно. Нэг хоногийн хүүгээ бодуулаад авч болох нь байна. Мөнгө унтах ёсгүй шүү дээ. Ялангуяа компаниудын хувьд хуваарьт төлбөр хийх хүртлээ мөнгөө цуглуулдаг. Тэр мөнгөөрөө уг бондыг авч хүүний орлого олж болно. Эсвэл бизнест төлбөр тооцоо хэзээ хийгдэх нь тодорхой бус, хойшлоод байх үед их гардаг. Тэгвэл төлбөр хийх хүртлээ энэ бондыг авснаар таны мөнгө унтахгүй, таны төлөө ажиллах болно.

- Маш сонирхолтой бүтээгдэхүүн гаргаж буй танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа



Биржийн бус зах зээл дээр хөрвөх чадвартай бондод хөрөнгө оруулахыг хүсвэл та дараах холбоосоор орж мэдээллээ бөглөн бондын дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

https://docs.google.com/forms/d/

Тус үнэт цаасыг Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгоно.

📲 Холбоо барих: 9400-4442, 9405-4441

📣 Хэрэв та хамгийн чухлыг хамгийн түрүүнд мэдэхийг хүсвэл дансаа нээлгэн харилцагч болоорой.

🌐  trader.tavanbogdcapital.com

🌐  Данс нээх заавар: https://www.youtube.com/watch?

📞  7272-7282

✉️  cr@tavanbogdcapital.com

📍 Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит Талбай-16, Галлериа-Улаанбаатар барилга 1 давхарт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.