ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх зүйл боломжтой байдаг | Everything is Possible 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

БиСиТи ХХК /Best computers/ нь HP брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм. Та бүхэнд HP буюу Hewlett-Packard компанийн түүхээс товч танилцуулъя.  

Билл Хьюлэтт /Bill Hewlett/, Дэвид Пакард /David Packard/ нар 1935 онд Стэнфордын их сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр төгссөн бөгөөд тус компани Америкийн их хямралын үед Стэнфордын профессор Фредерик Термантай /Frederic Terman/ нөхөрлөж байхдаа Пало Алто /Palo Alto/ дахь гаражид анхны ажлын гараагаа эхэлсэн байдаг. Хьюлетт, Пакард /HP/ нар 1938 онд 2020 оны 9891$-тай тэнцэх хэмжээний буюу 538$-ын анхны хөрөнгө оруулалтаар түрээсийн гаражид цагийн ажлаа хийж эхэлжээ. Тэд 1939 онд хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр шийджээ. Hewlett, Packard нар хамтарсан компаниа Hewlett-Packard (HP) эсвэл Packard-Hewlett гэж нэрлэх үү гэдгийг шийдэхийн тулд зоос шидээд HP нэр нь сонгогдож байсан түүхтэй. 

HP компанийн анхны үйлчлүүлэгчдийн нэг нь Уолт Дисней /Walt Desney/ студийн дууны инженер Буд Хокинс /Bud Hokins/ байсан бөгөөд тэрээр Fantasia хүүхэлдэйн кинонд ашиглахын тулд 8-н ширхэг HP200B аудио осцилляторыг тус бүрийг нь 71,5$-оор худалдан авч байжээ.  

1951 онд 215 ажилтантай, борлуулалт 5.5 сая долларт хүрсэн бол 1959 онд Бёблинген хотод үйлдвэрлэлийн байр, Женевт маркетингийн оффисоо байгуулжээ. Өдгөө үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний технологи үйлдвэрлэлийн шилдэг компани болсон.  

Бид технологи бүтээдэг 

энэ нь амьдралыг илүү сайхан болгодог 

хүн бүрийг, хаа сайгүй гэсэн алсын хараатай дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгч 82 жилийн түүхтэй HP брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байгаадаа манай хамт олон туйлын баяртай байдаг. 

Printer: Өнгөт лазер, Лазер жэт 

Laptop: Envy, Pavilion360, Victus, Spectre360 

Desktop: Prodesk /i3, i5, i7/ загваруудын оффис болон судалгаа шинжилгээний мэргэжилтэн, нягтлан бодох, банк, санхүү, график дизайны салбаруудад зориулагдсан шилдэг бүтээгдэхүүнүүдийг та сонгох боломжтой. 

Хэрэглэгч та дэлхийд баталгаажсан шинэ шилдэг технологийн шийдлийг хэрэглэхийг хүсэж байгаа бол bestcomputers.mn сайтаар HP брэндийн бүтээгдэхүүнүүдтэй танилцах, эсвэл манай хэрэглэгчид үйлчлэх төвийн 7575-6677 дугаарт холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 

HP бол Best 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.