Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Итали улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалагт  дипломат дээд цол олгов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр зарлигаар Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалагт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат дээд цол олгожээ.

Дипломат дээд цол хүртсэн Элчин сайд Ц.Нарантунгалагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат дээд цолны тэмдэг, мөнгөн гэрэгэ, цолны батламжийг гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

Түүнийг Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахыг захив.