ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Технологи болон боломжуудын хувьд шинэлэг монгол бирж дээр арилжаа хийх боломжийг Битлайн ХХК олгож байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 17
Сурталчилгаа
зураг
 

Блокчейн технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй манай улсад виртуал хөрөнгийн зах зээл хурдацтай өсөн нэмэгдэж, 2021 онд хэд хэдэн дижитал хөрөнгийн биржүүд болон крипто валютууд манай улсад шинээр арилжаалагдаад байна.

Тэгвэл дижитал хөрөнгийн биржийг хэрхэн сонгох, ямар технологи ашигласан бирж хамгийн шинэлэг бөгөөд өгөөжтэй байх талаар Битлайн ХХК-ийн Гүйцэтгэх захирал, мэдээллийн технологийн салбарт ажилласан олон жилийн туршлагатай С.Сансарбаяртай ярилцлаа.

Тэрээр 2015 онд “Битлайн” ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд салбарын тэргүүлэх туршлагатай багийг удирдан ажиллаж байна. Багийн гишүүдийн хувьд Нисэх буудлын буу зурвасын хяналтын систем (Япон улсын төсөл), ТҮЦ машины систем, 11-11 төвийн өргөдөл гомдол шийдвэрлэх систем, Дэлхийн банк, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудын төслийн мэдээллийн системүүд, Голомт банкны EzPay төлбөр тооцооны систем, Инвескор ББСБ-ын автомат киоск машины систем гэх мэт цахим засаглал, банк санхүү болон олон улсын байгууллагын системүүдийг амжилттай хөгжүүлж нэвтрүүлсэн туршлагатай юм.

Одоогоор Битлайн ХХК нь дэлхийн топ биржүүдийн маркеттай холбогдсон, өндөр хөрвөх чадвар бүхий шинэлэг технологид суурилсан BITX дижитал хөрөнгийн биржийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн биржийн өөрийн койн болох BTX койны захиалга тун удахгүй нээгдэх юм. Захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл болон Whitepaper-ыг www.bitx.mn вэбсайтаас авах боломжтой.

Битлайн ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сансарбаяр бидэнд крипто технологийн туршлага, мэдлэгээсээ хуваалцсан ярилцлагыг хүлээн авна уу.



- Манай улс дахь дижитал хөрөнгийн биржүүдийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн хэлбэл?

Одоогоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дижитал хөрөнгийн биржүүдэд дараах асуудлууд ажиглагдаж байна. Үүнд,

  • Арилжааны болон зарлагын шимтгэл өндөр
  • Маркетын сонголт цөөн, хөрвөх чадвар бага
  • Шинэлэг бус буюу уламжлалт боломжуудтай
  • Хэрэглэгчийн дэмжлэг үйлчилгээ дутмаг

Битлайн ХХК нь эдгээр асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн, технологи болон боломжуудын хувьд шинэлэг биржийн үйлчилгээг харилцагчдад хүргэх зорилгоор BITX дижитал хөрөнгийн бирж төслийг хэрэгжүүлж, тун удахгүй нээлтээ хийхэд бэлэн болоод байна.

Мөн бид хөрөнгө оруулагчдад BTX койныг санал болгож байгаа бөгөөд биржийн арилжааны шимтгэлийн орлого болон цаашдын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний орлогыг BTX койн эзэмшигч нарт өгөөж болгон тараахаар төлөвлөөд байна.

- Биржийн хөрвөх чадварын талаар манай уншигчдад товчхон тайлбарлаж өгөөч? Хөрвөх чадвар өндөр байх нь хэрэглэгчдийн хувьд ямар ашигтай вэ?

Хөрвөх чадвар нь хөрөнгө оруулагчид аливаа арилжааны шийдвэр гаргахдаа үнэлдэг маш чухал хүчин зүйл юм. Дэлхийн топ биржүүдийн маркеттай холбогдсоноор хөрвөх чадвар эрс өсөх бөгөөд гол үзүүлэлт нь хэрэглэгч үргэлж бэлэн худалдан авагчдын өргөн сонголтоос хүссэн арилжаагаа хийдэгт оршино. Энэ нь хэрэглэгч өөрийн крипто валютыг хүссэн үедээ хамгийн өндөр ашигтайгаар эсвэл хамгийн бага алдагдалтайгаар арилжих боломжтой болно гэсэн үг юм.

- Хэрэглэгчид аль болох бага шимтгэлтэй арилжаа хийх сонирхолтой байдаг шүү дээ. BITX бирж ямар шимтгэлийн бодлого баримтлах вэ?

BITX биржийн систем хамгийн уян хатан буюу шаталсан арилжааны шимтгэлийн системийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Харилцагчийг өмнөх сард хийсэн арилжааны дүнгээс нь хамааруулж тодорхой түвшнээр арилжааны шимтгэлийг тодорхойлдог байна. Мөн орлого болон IEO захиалга шимтгэлгүй байх ба зарлагын хувьд хамгийн бага шимтгэлтэй байх бодлогыг баримтална. Мөн нийт арилжааны шимтгэлийн 1%-ийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд тогтмол зарцуулж, түүнийхээ үр дүнг харилцагчдадаа нээлттэй тайлагнаж байх болно.

- Хамт олныхоо ойрын болон цаашдын зорилгоос танилцуулахгүй юу?

Битлайн ХХК нь шинэ үеийн Монгол залуус дэлхийн хурдацтай хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн алхахад шаардлагатай шилдэг, шинэлэг технологиудыг нэвтрүүлэн ашиглаж,  хамгийн чанартай, түргэн шуурхай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж ажиллаж байна. Иймд BITX дижитал хөрөнгийн төвлөрсөн бирж нь нийт арилжааны шимтгэлийн 1%-ийг улсын ба дэлхийн хэмжээний математик, мэдээлэлзүйн олимпиадуудад амжилттай оролцож буй, цаашид энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст тогтмол дэмжлэг үзүүлэхээр ойрын төлөвлөгөөгөө гаргаад байна.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


Хэрэгцээт холбоосууд:

BITX дижитал хөрөнгийн бирж

BTX койн сонирхогчдын групп

Битлайн ХХК вэбсайт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.