Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсээр дархлаа дэмжих арга

ikon.mn
2021 оны 10 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

ШУ-ны доктор, профессор Л.Дамдинсүрэн гуайн “Цахим эмч подкаст” ярилцсан онцлох ишлэлийг хүргэж байна.

Монгол хүн хоолноос авч байгаа уургийнхаа 60-аас илүү хувийг мах, сүүнээс авч байгаа. 

Монгол хүний нэг давуу тал нь хоолноос авч байгаа уургийнхаа 60-аас илүү хувийг мах, сүүнээс авдаг. Энэ бол дэлхий дээр маш ховорхон үзүүлэлт юм. Хөгжил өндөртэй Америк болон европын холбооны орнуудтай ижил түвшинд явж байна.  Бид үүгээрээ бахархах ёстой. Эрүүл чанартай, амин дэмтэй хоол хүнсийг хүртэж чадаж байна гэдэг бахархал юм.

Сүүний шар ус дархлаанд тустай

Сүүний шар усанд дархлаанд тустай альбумин, глобулин уургууд агуулагддаг. Сүүний шар ус уураг ихтэй. Сүүний шар усыг асгалгүйгээр тэр чигт хэрэглэх нь чухал. Сүүний бүх уургийг хаялгүй хэрэглэдэг бүтээгдэхүүнд тараг, айраг, аарц, хоормог багтдаг. Хүйтэн сэрүүний энэ үед уургаар баялаг сүү цагаан идээ өдөр бүр хэрэглүүлж, дархлаагаа дэмжих нь тун чухал.

 

ТЭСО групп 2000 гаруй малчдыг дэмжин ажилладаг

ТЭСО группийн Зөв брэндийг үйлдвэрлэхэд жилдээ 2000 гаруй малчдаас сүү татан авдаг. Аарцаа үйлдвэрт вакум аргаар хатааж нунтаг, үрэл, шингэн зэрэг олон төрлөөр хэрэглэгчдэд хүргэж байна. ТЭСО группийн технологи бол аарцыг нам температурт 60-аас доош градуст вакум аргаар хатаадаг. Ингэж хатааснаар чийгийн уусгаад шимт бодисын алдагдуулалгүйгээр бүтээгдэхүүн болгон боловсруулж байгаа юм. Энэ технологи сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж байна. Нам температурын технологиор хийгдсэн аарц хүний биед 99,9% шингэх боломжтой.  

Бөхчүүд аарц ууж ядарсан булчингаа тэтгэдэг

Дагвасүрэн арслан ид барилдаж байхдаа ингэний хоормог уудаг байсан. Бэлтгэлийн дараа ингэний хоормог уухаар “ядарсан булчин сэргээд сайхан болдог ярьж байсан. Одоо ч бөхчүүд аарц их уудаг. Үүнийг судлаад үзэхэд ядарсан булчинг тэтгэдэг амин хүчлүүд аарцанд агуулагддаг” тул бөхчүүд уудаг.

Сүү цагаан идээний уургийн найрлагад хүний биед бий болдоггүй амин хүчлүүд  агуулагддаг. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.