Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны ЭЕШ-д 800 авсан хүүхдүүдийн 74% нь YESH апп хэрэглэсэн

ikon.mn
2021 оны 10 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ жил ЭЕШ-ыг 12-р ангийн нийт 40000 үе тэнгийн  найз нөхөд чинь 10 хичээлээр өгчээ. Харин улсын хэмжээнд 182 хүүхэд 800 авснаас 74% нь буюу 135 хүүхэд Yesh апп-ыг тодорхой хугацаанд ашиглажээ. Хамтдаа сүүлийн 2 жил гэр гэрээсээ маш сайн хичээснийг бид бүгдээрээ мэдэж бахархаж суугаа. Амьдралынхаа хамгийн анхны том сонголтыг хийсэн та нартаа чин сэтгэлээсээ дахин баяр хүргэе. Хожим дурсахад хамгийн дурсамжтай бас хамгийн нандин мөч юм шүү дээ.

Та нартаа барих гэнэтийн бэлэгтэй. Ирж буй хичээлийн жилдээ бүтэн бэлдээд бүтэн оноогоо авах баталгаа нотолгоо, баримт үр дүнг та нартаа сэтгэгдэл бүрээр танилцуулсныг нэг бүрчлэн шимтэн уншина гэдэгт итгэлтэй байна.

Тэдгээр олон хүүхдүүдээс аймаг, дүүрэгтээ оноогоороо тэргүүлсэн дүү нараасаа төлөөлөл болгон танилцуулъя.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р 10 жилийн 12В ангийн сурагч Д. Сайнжаргал:

“ЭЕШ болохоос нэг сарын өмнө YESH апп-ыг мэдээд хэрэглэсэн. Өмнө нь номоо уншаад бэлдэж байсан ч ажиллах тест надад байгаагүй. Тэгээд YESH апп-аа зав багатай үедээ 10 минутыг тестийг ажиллаад цагаа зориулж бүтэн тестээ ажиллаад Математик, Физикийн хичээл дээрээ 800 оноог тус бүр дээр авч чадсан. Ажиллаж байсан тестийн маань агуулга нь шалгалтан дээр ирэхэд маш их баярласан. Би ШУТИС-ийн Барилга Архетиктурын сургуулийн  Иргэний ба Үйлдвэрлэлийн барилга гэсэн ангийг сүүлийн 3 жил судалж байгаад элсэн орж чадсандаа баяртай байна.”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 12В ангийн сурагч Г.Мөнхтулга:

“YESH апп-ыг 5 сараас хойш бэлдсэн. Математик, англи хэл, нийгэм гэсэн 3 хичээлээр бэлдээд Нийгэм дээр 800 оноо авсан. СЭЗДС-ийн Бизнес удирдлагын ангийг 2+2 гэсэн Хятад хөтөлбөрийн ангид тэнцсэн байгаа. Миний хувьд нэг ном авах мөнгөөр бүтэн сар хүссэн тестээ хүссэн үедээ ажиллана гэдэг маш том боломж юм шиг санагдаад өөртөө сонирхолтойгоор бэлдсэн. Чөлөөт цагаараа утас, цахим орчинг ашиглаад шалгалтад бэлдэхэд их тусалсан. Богино тестүүд ихэвчлэн ажилладаг байсан учраас төвлөрч ажиллахад хялбар байсан.”

Булган аймгийн Хялгант сумын 12А ангийн сурагч Ц.Хулан:    

“YESH апп-ыг шалгалт өгөхийн өмнөх яг сүүлийн 1сар маш сайн ашигласан. Найзаасаа мэдсэн учраас шууд л татаж аваад ашиглаад явсан. Хөл хорио, шалгалт хойшилсон гээд анхаарал төвлөрөлт муудаад утаснаас хамааралтай болчихсон үе таарсан. Тэгээд богино тестүүд ажиллах дуртай байсан. Англи хэл, Монголын түүх хичээлүүдээр аймагтаа 1-т жагсаж чадсан амжилтаа аав ээжийнхээ дэмжлэг, багш нарынхаа зөвлөгөө, YESH апп-ынхаа тестийн ач тус гэж бодож байна. Би багаасаа олон улсад нэртэй сайн үйлс хийдэг хүн болъё гэж мөрөөдөж ирсэн учраас МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд орж чадсандаа маш их баяртай байна.”

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 12Г ангийн сурагч Б.Насантогтох:

“YESH өгөхөөс өмнө 2 сарын хугацаанд Математик, физик, англи хэлний хичээлээр маш шаргуу бэлдээд Математик, физик дээр 800 оноо авч чадсан. Багаасаа тоо бодох дуртай, олон цагаар сууж чаддаг, аливаад тууштай хүүхэд байсан. Аав, ээж 2 маань малчин хүмүүс болохоор намайг боловсролтой болгохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр итгэлийг нь алдалгүй МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуульд элсэн орж чадсандаа баяртай байна. Миний хувьд улс эх орондоо өндөр хувь нэмэр оруулж чадах программист болж чадна гэж итгэлтэй байна.”

 

YESH апп бол Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр батлагдан гардаг блюпринт агуулгын дагуу боловсруулагдсан тестийн сантай, өөрийн сонгосон мэргэжлийн онцлог, манай улсын урдаа барьдаг шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, тэдэнд хамаарах тэтгэлэгт хөтөлбөрүүд, өдөр тутмын хичээлүүдэд хэрэглэгддэг онол, томьёо, теоромууд бүгд багтсан апп юм. YESH аппликейшн нь “ХҮҮХЭД БҮРТ ТЭГШ БОЛОМЖИЙГ ОЛГОХ” уриатайгаар энэ хичээлийн жилээс та нарт хүрэхэд бэлэн болоод хагас жилийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийгээд үр дүнгээ үзчихсэн маш туршлагатай цогц хөтөлбөр гэж хэлж болно.

 

 

YESH нь мэргэжлийн шилдэг багш нарын боловсруулсан 10 хичээлийн 30000 гаруй тест, даалгаврын зөв бодолтууд багтсанаараа манай улсын хэмжээн дэх хамгийн өргөн багтаамжтай анхдагч аппликейшн гэдгээрээ давуу талтай.

Хамгийн гол нь тухайн жилийн шалгалтад ирдэг агуулгаар бүтсэн тестийг та нар маань завтай үедээ зугаатайгаар ажиллаад хүссэн сургуулийнхаа босго оноог хүндрэлгүйгээр авч чадах бүхэл бүтэн боловсролын платформ бий болсныг танилцуулахад таатай байна.

Та нар сард 24900 төгрөгөөр өөртөө хөрөнгө оруулалт хийгээч гэвэл яг юуг хийх вэ? Энэ мөнгөөр юу худалдаж авч өгөх вэ? Бодоод үзэхэд мэргэжлийн багшаас 1-2 цагийн ганцаарчилсан давтлага авах мөнгө. Мэдээж та нар маань дор хаяж 3-4 хичээлээр бэлдэж эхэлсэн байгаа.

Сар бүр ганцаарчилсан давтлагад хичээл тус бүрээр хамрагдаад дээр нь тестийн эмхэтгэлийн номнууд авахад аав, ээжийнх нь халааснаас нэг жилд дор хаяж хагас сая төгрөг гардаг судалгаа бий шүү.

Тэгвэл бид дараах боломжийг санал болгож байна. YESH апп-ын сарын хэрэглээний эрх 24900 төгрөг. Тэгвэл энэ 9 сард жилийн эрхээ авсан хүүхэд бүхэнд 50 хувийн бонус буюу бүтэн жилийн 249,000 төгрөгний эрхээ 123,000 төгрөгөөр бэлэглэх болсныг дуулгахад үнэхээр баяртай байна.

Мөн 10 сард эрхээ жилээр нь авсан хүүхдүүд 45 хувь, 11 сард авбал 40 хувиар гээд сонголтоо эрт хийгээд бэлдээд эхэлвэл танай гэр бүлийн хагас саяын зардлыг 4-5 дахин хэмнээд өгөх нь ээ. 

 

 

YESH аппликейшныг энэ намар ЭЕШ өгсөн шалгалт өгсөн нийт 40000 хүүхдийн 4 хүүхэд тутмын 1 нь ашиглаад өөрсдийн зорьсон зорилгоо биелүүлж хүссэн их сургуулийнхаа босго оноог зоволгүй даваад гараад ирснийг дуулгахад таатай байна. Цахим, танхим хосолсон ирж буй жилдээ цөмөөрөө, бүгдээрээ, найзуудтайгаа, ангиараа YESH-ээ машиндаад ЭЕШ-дээ хүссэн амжилтаа үзүүлэхийг амлаж байна. Амжилт.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.