Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй. Татварын 10%-ийг нэмж магадгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2%-ийг 10% болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45% хувь нь татвараа төлдөг байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв.