ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллахаар болов

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зуржээ.

Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  уг санамж бичгийн талаар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрх зүйн талаас нь дэмжих боломж бүрдэж байгаа. Түүнчлэн тус хуулийн хүрээнд хотын дүрэм журам, норм, стандартыг тогтоох шаардлагатай.

Тиймээс энэ удаагийн санамж бичгийг байгуулсан нь нийслэл хотын дүрэм журам, норм стандарт, дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудтай уялдсан санхүүгийн томоохон дэмжлэгийг босгох суурь нөхцөл бүрдэх юм.

Жишээлбэл, концессын гэрээгээр хийх томоохон ажлуудыг зохицуулах зохицуулалтыг оруулах, Улаанбаатар хотын хөгжлийн бондыг гаргахад техникийн туслалцаа үзүүлэх төдийгүй хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ч уг харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” хэмээлээ. Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын хувьд тун олзуурхууштай, томоохон дэвшил гарах алхам хэмээн онцлов.

Ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан

 
ulaanbaatar.mn

ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов “ОУСК-аас нийслэл хотуудын дэд бүтэц болоод бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. Улаанбаатар хотын хувьд анх удаа томоохон төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгээр төлөвлөн байгууллаа.

Улаанбаатар хот тун зоримог төлөвлөгөө, асуудлуудыг дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай болсон тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжин ажиллахаар уг санамж бичгийг байгууллаа” хэмээв.

ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.31] 2021/9/29
Sumka ulam l jaki chan shg bolood bhin
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.192] 2021/9/29
IFC-ийн мөнгийг одоо щааж өгнө дөө
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/9/29
самарын усан оргилуур нэрт үтрээний дүрсийг буулгаад ногоон байгууламж болго.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2021/9/29
ОЛИМПИЙН ГҮҮРИЙГ ХУРДАН ДУУСГАЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЪЯ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.172] 2021/9/29
Хотын дарга аа! Сансарын И Мартын хойно байгаа хогондоо дарагдсан хашааг ногоон байгууламж болгож өгнө үү.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.109] 2021/9/29
Хотын дарга Д.Сумъяабазар мундаг хүн юм байна.Шийдвэртэй алхам зөндөө хийсэн.Ийм удирдагч Монголд хэрэгтэй.
0 | 1 Хариулах
[103.80.210.183] 2021/9/29
уг нь тэнэг хүн овоо хөдөлгөх байх гэтэл усан тэнэг чинь айгаад хяраад л байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.100] 2021/9/29
Өөрснөө бодож сэтгээд хийх чадвар байхгүй юу. Чадахгүй л дээ чаавс
0 | 0 Хариулах
Давалгаа [122.201.23.106] 2021/9/29
Болж байна шдээ ах бас хоосонгүй шүү
0 | 0 Хариулах