Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

MONPAY-ЫН БУЦААН ОЛГОЛТ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа

MonPay үйлчилгээг өдөр бүр ашигладаг сонгогдсон хэрэглэгчдэдээ зориулан Имарт, Номин, CU, GS25, Интерном, Петровисын салбараар үйлчлүүлэхдээ QR код уншуулан төлбөрөө төлөх бүрд үнийн дүнгийн 10%-ийг буцаан олгох шинэ урамшууллаа өнөөдрөөс эхлэн зарлаж байна. Буцаан олголтын дансан дахь мөнгөө дээрх байгууллагуудаар дахин үйлчлүүлэхдээ худалдан авалтынхаа нийт дүнгээс хасуулах байдлаар ашиглах боломжтой.

 

Хэрэглэгч та MonPay үйлчилгээний шуурхай зээл, мөнгөн шилжүүлэг эсвэл QR кодоор болон онлайн дэлгүүрээс худалдан авалт хийдэг үү? Эсвэл дөнгөж саяхан бүртгүүлсэн шинэ хэрэглэгч үү? Та аль ч үйлчилгээг ашигладаг бай бид 7 хоног бүр 1’000 хэрэглэгчийг санамсаргүй байдлаар сонгож, энэхүү урамшуулалд хамруулж байгааг дуулгахдаа таатай байна. Та яг одоо апликейшнаа шинэчлээд буцаан олголтын дансаа нээгдсэн эсэхийг шалгаж, урамшуулалд хамрагдсан эсэхээ мэдээрэй.

Урамшуулал өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ныг дуустал нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Нэг хэрэглэгч урамшууллын хугацаанд 50’000₮ хүртэлх буцаан олголт авах боломжтой.

MonPay Simple Secure Fast

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.