Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Santo life хотхон хүүхдэд ээлтэй орчин, чанартай үйлчилгээний газруудын төлөвлөлт гээд борлуулалтын дараах цогц шийдлийг агуулсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын үнэ цэнэтэй байрлалд шинээр баригдаж буй "Santo Life" хотхон урьдчилсан захиалгаа эхлүүлжээ.

Santo Life хотхон нь нийт 740 айлд зориулагдсан бөгөөд Илсон констракшн болон Нандин эрхэм компанийн Santo apartment болон True L төслүүдийн үргэлжлэл юм.  Борлуулалт, менежментийг Рийл пропертиз Улаанбаатар ХХК хариуцан ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор “Нандин эрхэм” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Рийл пропертиз Улаанбаатар” ХХК-ийн захирал Б.Дүнжингаравтай ярилцлаа.

"Хүннүгийн гудамжинд металл болон шилэн фасадтай хамгийн өндөр хотхон сүндэрлэлээ"
 
“Рийл пропертиз Улаанбаатар” ХХК-ийн захирал Б.Дүнжингарав. Гэрэл зургийг Mpa.mn

- Santo life төслийг хоёр ч удаагийн судалгааны үндсэн дээр эхлүүлсэн гэж сонссон. Анхны санаа, төлөвлөлтийг хэрхэн гаргаж байсан талаар хуваалцахгүй юу?

Б.Дүнжингарав: -Манай байгууллага "Санто смарт апартмент" төслийг анх 2016 онд эхлүүлж байв. Түүнээс хойш уг төслөө үргэлжлүүлж, илүү сайжруулахыг зорьж ирсэн.

Тэр ч утгаараа 2018 болон 2020 онд бид Монголдоо хамгийн шилдэгт тооцогдох MMCG судалгааны байгууллагатай хамтран орон сууц худалдан авагчид юуг илүү чухалчилж байгаа тал дээр судалгаа явуулсан юм.

Нийт 30-40 үзүүлэлттэй хоёр удаагийн судалгааны үр дүнд зах зээлд хэрэгжүүлэх барилгын төслийнхөө концепц, төлөвлөлтийг эцэслэн баталж, 2021 оны эхээр барилгын ажлыг эхлүүлээд байна.

-Судалгаанаас юуг илүү чухалчилж төлөвлөлтдөө тусгасан бэ. Голлох дүгнэлтүүдээс уншигчдад мэдээлэл өгч болох уу?

Б.Дүнжингарав: -Бидний хийсэн судалгаагаар худалдан авагчид тухайн хотхоны байршил, ногоон байгууламжаас гадна төлбөрийн уян хатан нөхцөл, орчны агаарын чанарын үзүүлэлт, барилга барьсан компанийн туршлага зэргийг хамгийн ихээр чухалчилдаг гэсэн дүгнэлт гарсан тул тэдгээрт илүү анхаарч төлөвлөлтөө тусгасан.

Мөн анх 2018 онд хийсэн судалгаагаар орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн дийлэнх нь Зайсан болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын байрлалуудыг илүү сонирхож байсан.

Өөрөөр хэлбэл, Santo life хотхоны байршил 2018 оны судалгаагаар хэрэглэгчдийн хамгийн их сонирхдог байршлуудын гуравт жагсаж байсан юм.

Харин сүүлд хийсэн буюу 2020 оны судалгаагаар уг байршил улам эрэлттэй болж, хоёрт бичигдэж эхэлсэн. Тиймээс хамгийн үнэ цэнэтэйгээс гадна, хотын төвд илүү ойр байршлыг сонгож төслөө эхлүүлсэн.

Түүнчлэн уг байршилд хоёр болон гурван өрөө байр хамгийн эрэлттэй байсныг харгалзаж, сонголтыг илүү өргөн байлгахад анхаарсан.

Жишээ нь, бидний өмнөх төслүүдийн гурван өрөө байр нь гурван төрлийн загварын сонголттой байсан бол Santo life-ийн гурван өрөө байр метр квадратаас шалтгаалж, 7-8 төрлийн өөр загвартай байгаа.

Santo Life хотхонд 2-4 байрны нийт 17 төрлийн загварын сонголт бий. Энэ нь хэрэглэгчдэд хэдэн өрөө байр авахаа шийдэхээс гадна, загвар, зохион байгуулалтын хувьд олон дэд сонголтуудыг хийх боломж бүрдүүлсэн давуу талтай.

Тодруулбал,

  • 2 өрөө 40 - 55 м.кв
  • 3 өрөө 65 - 82 м.кв
  • 4 өрөө 93 м.кв орон сууц бий. Үүнээс магадгүй хоёр өрөө байр сонирхсон худалдан авагчид хэмжээ, байрлал, доторх зохион байгуулалт зэргээс хамаараад дахиад дэд сонголтууд хийх боломжтой гэсэн үг.

Тухайлбал, 54 м.кв 2 өрөө байрны зохион байгуулалт:

(Зохион байгуулалтыг компьютер дээрээс харвал нийцтэй харагдана)

-Барилгын хийцлэл, технологи, ашиглагдаж буй материалын хувьд бусдаас юугаараа давуу талтай вэ?

Х.Бат-Эрдэнэ: -Santo life төсөл бүрэн цутгамал хийцтэй бөгөөд газар хөдлөлтөд илүү тэсвэртэй байдал зэрэг хийцлэл тал дээр илүү нарийвчлалтай гэдгээрээ давуу талтай.

Мөн нэгдсэн зоорийн давхартай нийт 23 давхар, 4 блок орон сууц, дотроо цэцэрлэгтэй комплекс маягийн төсөл юм. Үндсэндээ True L хотхоны гуравдугаар ээлжийн барилгын үргэлжлэл гэж хэлж болно.

Материалын хувьд, барилгын үндсэн хийцлэл буюу арматур, бетон нь хамгийн найдвартай байх ёстой байдаг. Тиймээс гүйцэтгэгч компани материалд шууд худалдан авалт хийгээгүй.

Тухайлбал, арматурыг гэхэд л Барилга Архитектурын корпорац дээр шинжилгээ хийж, чанарын шаардлага хангасан эсэхийг нягталсны үндсэн дээр авч, ашиглаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Мөн зарим тохиолдолд барилгын салбарт замын ачааллын улмаас бетон тээвэрлэлт нь удах, тасалдах зэрэг асуудал гардаг нь эргээд барилгынх нь чанарт нөлөөлдөг гэж үздэг.

Тиймээс бид бетон зуурмагийг тасалдуулахгүйн тулд олон жилийн туршлагатай, хоёр ч үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа. Бетон цутгалтын явцад бетон тасрахгүй, үелэхгүй байх ёстой гэсэн зарчмыг бид чанд мөрддөг.

Энэ мэтээр Santo life төслийн барилгын ажил замын ачаалал, материалын хомсдол, тасалдалгүйгээр үргэлжилж байна.

Түүнээс гадна, Santo life төслийн 23 давхар барилгууд бүгд металл болон шилэн фасадтай гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болоод буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд одоогоор Santo life-аас өөр металл фасадтай барилга байхгүй.

Тиймээс Santo life хотхон тус хорооны анхны металл фасадтай барилга болж байгаагаас гадна, Хүннүгийн гудамжинд хамгийн өндөр хотхон болж сүндэрлэлээ.

"Santo life хотхон хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж чадсан"
 
“Нандин эрхэм” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ. Гэрэл зургийг Mpa.mn

-Худалдан авагчиддаа та бүхэн ямар давуу талыг амлах вэ?

Б.Дүнжингарав: -Манай улсад барилга, бүтээн байгуулалт олноор бий болж байна. Тэр хэрээр иргэдэд орон сууц худалдан авах сонголт нь өргөн бий. Харин Santo life төсөл нь худалдаж авсны дараа ч тухайн айл өрх ямар нэг стрессгүйгээр оршин сууж чадах нөхцөлийг бүрдүүлж төлөвлөсөн гэдгээрээ онцлогтой.

Тухайлбал, бид борлуулалтын дараах маш олон төрлийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь найдвартайгаар хүргэх болон авах хотхоны өөрийн үйлчилгээ хүртэл багтаж байгаа.

Мөн хотхон дотор байх ёстой бүх төрлийн үйлчилгээний газрууд зөвхөн хамгийн чанартай бөгөөд зориулалтын дагуу ажиллана.

Учир нь хотхон доторх фитнесс, ресторан, дэлгүүр, цэцэрлэгийг яг анхнаас нь өөр өөрсдийн зориулалтынх нь дагуу зураг төсөлдөө багтаан төлөвлөж, барьсан гэдгээрээ давуу талтай байх болно.

Аливаа барилга, орон сууцны хувьд худалдаж авсны дараах ашиглалтын болон үйлчилгээнүүд үнэ цэнэтэй байдлыг нь хадгалж байдаг. Тиймээс бид борлуулалтын дараах үйлчилгээндээ маш сайн анхаарлаа хандуулж буй.

Х.Бат-Эрдэнэ: -Хамгийн гол нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх тал дээр бид зураг төслөөс нь эхэлж анхаарч, Santo life хотхоны дотор 100 хувь автомашингүй орчныг бүрдүүлж чадсан.

Гэхдээ мэдээж автомашины зогсоол оршин суугчдад хангалттай хүрэлцээтэй байх болно. 

Улаанбаатар хотын барилгын норм дүрэмд хотхон нийт айл өрхийн 75-аас доошгүй хувь нь ил болон дулаан зогсоолтой байх ёстой гэж тусгасан байдаг. Харин  Santo Life хотхоны хувьд дан ганц дулаан зогсоол нь айл өрхүүдийн 75 хувиас илүү байхаар баригдсан.

Өөрөөр хэлбэл, бид оршин суугчдын санааг ихээхэн чилээдэг хотхон доторх автомашины дулаан зогсоол хүрэлцээний асуудлыг маш зөвөөр шийдэж чадсан бөгөөд манай хотхон дотроо хоёр давхар автомашины зогсоолтой. 

Дээрээс нь True L-ийн гуравдугаар ээлжийн эхлэл буюу долоон давхар авто зогсоолтой явган зорчигчийн гарцаар холбоотой. Энэ нь иргэд аль ч зогсоолд автомашинаа тавьсан хотхоны гадуур тойролгүй шууд гэртээ орох боломжтой гэсэн үг.

"Захиалгын үнийг худалдан авагчдад хүртээмжтэй байдлаар санал болгохыг хичээж байна"

- Туршлагатай төсөл хэрэгжүүлэгчдийн хамтарч хэрэгжүүлж байгаа Santo life-ийн хувьд, True L болон Santo apartment-аас юугаараа илүү дэвшилттэй гэж үзэж байна вэ?

Х.Бат-Эрдэнэ: -Туршлагатай төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллахад мэдээж нэн түрүүнд барилгын чанар тал дээр илүү дэвшил гарна.

Тухайлбал, ихэнх барилгын зураг төслийн хийц болон өрөөний зохион байгуулалт, халаалт, цахилгааныг тус тусад нь өөр компаниуд гаргах тохиолдол бий.

Тэгвэл Santo life хотхоны манай зураг төслийн баг иж бүрнээр нь гаргасан нь уялдаа холбоо, алдаа дутагдал гарахгүй байх давуу талтай.

Түүнчлэн "Илсон констракшн" компанийн True L хотхоны анхны төлөвлөлт нь цэвэр Солонгос хэв маягийг агуулсан байдаг. 

Харин Santo apartment-ийг барьсан "Нандин эрхэм" компани бол монголчуудын яг хөрсөн дээр буусан төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлдэг онцлогтой. Энэ хоёрыг хослуулахад наад зах нь өрөө зохион байгуулалтын зөв төрх бий болно.

-Цар тахлын нөлөөгөөр барилгын материалын нийлүүлэлт багасаж, ихэнх барилгын ажил удаашралттай, зарим нь бүр зогссон байдалтай байна. Santo Life төслийн хувьд ажил нь хэр явж байгаа вэ. Яг төлөвлөсөн хугацаандаа дуусах болов уу?

Б.Дүнжингарав: -Мэдээж зарим материалын нийлүүлэлтийн удаашралтай холбоотойгоор барилгын ажил яг төлөвлөсөн хугацаанаасаа бага зэрэг удаашралтай байгаа. Гэхдээ дээр дурдсанчлан Santo life төслийг хэрэгжүүлэхдээ анхнаасаа эрсдэлийг маш сайн тооцоолж төлөвлөгдсөн бөгөөд хамгийн сайн компаниудтай хамтран ажиллаж байгаа учраас материалын асуудлаас болж ажил огтхон ч саатахгүйг албан ёсоор хэлье.

Арматурын тухайд л бид туршлагатай гурван компанитай гэрээтэй ажиллаж байна. Тиймээс оршин суугчдад амласнаараа 2021 оны гуравдугаар улиралд хангалттай амжиж ашиглалтад орно.

-Орон сууц захиалагчиддаа та бүхэн ямар үнэ санал болгож байгаа вэ?

Б.Дүнжингарав: -Энэ жилийн хувьд барилгын материалын хомсдол, үнийн өсөлттэй үе таарсан. Барилгын материалын эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалсан зах зээлийн зарчмаар барилгын өртөг анх төлөвлөгдсөнөөсөө хамаагүй өссөн гэсэн үг.

Гэсэн хэдий ч бидний зүгээс  худалдан авагчдад төлөвлөлтийн нөхцөл болон үнийг боломжийн хэрээр хүртээмжтэй байдлаар санал болгохыг хичээж буй.

Бид одоогоор эхний 20 айлын захиалгыг эхлүүлсэн бөгөөд үнийг метр квадрат тутамд 3,300,000-3,700,000 төгрөгөөр санал болгож байна. Мөн эхний захиалгуудад маш олон урамшуулал, хямдрал бий.

Цаашид үнийн нөхцөлийг илүү сайжруулах замаар үндсэн захиалгаа есдүгээр сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

БЗД 26-р хороо, Хүннүгийн гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард Santo LIfe хотхоны урьдчилсан захиалгын талаарх дэлгэрэнгүйг 80205050, 80305050, 80315050, 85208080 дугаараас болон Santo Life фэйсбүүк хуудсаас авах боломжтой.