Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дэлгэрмэнд: Хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБТ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсан нь олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад буй.

Тэрбээр ингэх болсон шалтгаанаа тоглоомын өнгөтэй холбон тайлбарласан бөгөөд "Сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй, дэмжсэн, өдөөсөн логоны өнгө учир ийм алхам хийсэн" хэмээн өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй гэдгийг сануулжээ.

Тэрбээр "Эцэг эхчүүдээ, таны хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй.

Мөн өөртэйгээ ижил хүйсийн хүнийг хайрлах бол таныг хэллээ гээд өөрийгөө өөрчилж чадахгүй.

Аливаа зүйлд бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг дагаж шуурах биш, өөртөө үнэ цэнэтэй хүний сэтгэл хөдлөлд ойр байж тайван байдлыг эрхэмлэнэ үү" хэмээн зөвлөсөн байна.

Түүнээс гадна, 2019 онд “Healthy Psychology Review” сэтгүүлд эрүүл хүүхэд олон өнгийн будаг ашиглан зурдаг тухай судалгаа хэвлэгдэж байсныг сануулъя.

Тус судалгааг Оклэндын их сургуулийн доктор Элизабет Броадбэнт болон түүний багийнхан өвчтөнүүдийн зурсан зургаас өвчнөө хэрхэн мэдэрч, ойлгож байгааг тодорхойлох зорилгоог хийж байсан бөгөөд "Эрүүл хүүхэд зурахдаа олон төрлийн өнгө будаг ашигладаг бол бие нь тааруу хүүхэд өнгө будаг төдийлөн хэрэглэдэггүй. Мөн сэтгэл гутралд орсон өвчтөнүүд цөөн өнгө, хэрэглэгдэхүүнийг ашигладаг" хэмээн онцолсон байдаг.