Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ИЛТГЭЛ: Манай улсын 18-34 насны залуучуудын 52% нь хөдөлмөр эрхэлдэггүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбоотойгоор Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган цахимаар зохион байгуулагдаж байна.

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн насны залуучуудын 47.3 нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь манай улсын тулгамдсан асуудлын нэг" гэдгийг тус чуулганы үеэр оролцогчид онцолж байв. 

Цахим чуулганы үеэр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Залуучуудад чиглэсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний тухай илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.

  • Монгол Улсын нийт хүн амын 900 мянга нь буюу 27 орчим хувь нь 18-34 насны залуучууд байдаг. Үүний 34 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 52 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй. Гэхдээ эдгээрийн дотор оюутан залуус, мэргэжлээ дээшлүүлж буй хүмүүс ч бий. 
  • Энэ жил бид таван хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллаж байна. Үүний нэг нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. 

Хамрах хүрээ нь: 

  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
  • Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жл болж байгаа, эзэшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд
  • Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд” гэлээ. 

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс унших боломжтой.

Цахим чуулганыг үзэх: 

https://www.facebook.com/mlsp.gov.mn/videos/1004150027051865