Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдэд 0.7 га газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Харин газрыг хэрхэн өмчлүүлэх талаар хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэлчүүддээ 0.7 га газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 215,000 оршин суугч газар өмчлөх гэрчилгээгээ авсан. Харин өмчлөлийн 0.7 га газраа авч чадаагүй иргэдэд боломж бий.

Энэхүү ажлыг зохион байгуулалттай, зөв төлөвлөлттэй явуулахын тулд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлж, хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлнэ" гэв.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2,843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх тогтоолыг НИТХ-аас батлаад байгаа билээ.