ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг тав дахин нэмэгдүүлнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Рентген аппарат, эхо, дурангаас өөр оношилгооны тоног төхөөрөмжөөр дулимаг байсан цаг үе ард хоцорч эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байгаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгджээ. Гэсэн хэдий ч цаашид тогтвортой хангамж шаардлагатай байгаа нь судалгаагаар батлагдаад байна. Тухайлбал, 2009 оны улсын хэмжээний судалгаагаар нийт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжтүүдийн 32 хувь нь 15 жилээс дээш ашиглагдаж байна. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтын хувь 2005 онд дунджаар 37 байсан бол сүүлийн жилүүдэд 56 хувь болж нэмэгджээ.

Харин эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ.

  • 2008 онд 8.1 сая
  • 2009 онд 3.0 сая
  • 2010 онд 9.2 сая
  • 2011 онд 14.9 сая
  • 2012 онд 25.9 сая төгрөгт хүрчээ.

Графикаар: /Зураг дээр дарж томруулж болно

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” гэж тусгаад байна.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүнд Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс ч багтаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг