ТОКИО 2020: Өнөөдөр спортын таван төрөлд монгол тамирчид өрсөлдөнө
Токио 2020 олимдын наадмын тав дахь өдөр спортын таван төрөлд манай улсын баг тамирчид өрсөлдөнө.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай зодоглох юм. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багийнхан хоёр тоглох хуваарь гарчээ.
Түүнчлэн хийн гар бууны 10 м-ын буудлагын төрөлд холимаг баг буюу Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц мэргэнээ сорих юм.
Өнөөдөр мөн байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн, залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ хурд, авхаалж самбаагаа сорино.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

