Хүүхэд залууст зориулсан "Миний анхны код” сэдэвт код бичих анхан шатны онлайн сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Миний анхны код” сэдэвт хүүхэд залууст зориулсан код бичих анхан шатны суурь мэдлэгийг олгох онлайн сургалтыг www.10k.mn платформоор дамжуулан зохион байгуулж байна.
Тус онлайн сургалтад бүрэн хамрагдаж, багц хичээлүүдийг судлан, шалгалтыг өгснөөр сертификаттай болох бөгөөд уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад суралцах боломж нээгдэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
