Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг. Мөн баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төв рүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.
Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Зах худалдааны төвийн зам дагуу үүсэж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зогсоолын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээвэр үйлчлэх боломжтой болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гарц байгуулах зэрэг арга хэмжээ авах боломжтойг ажлын хэсгээс санал болгосон юм.
Тухайлбал
Энэ саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэдгээ “Нарантуул” худалдааны төвийн Ерөнхий менежер хэллээ.
Мөн “Хүчит шонхор” захын орчим үүсэж байгаа түгжрэлийг бууруулахын тулд захын дотор хашааны гол хэсэгт ачааны автомашинуудыг зогсоож мах зардаг байдлыг цэгцлэн захын нягтрал багатай хэсэгт шилжүүлж, явган зорчигч явахад аюулгүй болгох, гадна болон дотор талын зогсоолын талбайг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулан чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах зэргээр зохион байгуулах боломжтой гэж үзлээ.
Маргааш Хангарьд ордны 14 давхарт 13:00 цагаас Зах худалдааны төвийн удирдлагуудтай замын түгжрэлийг бууруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!