Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 464, орон нутагт 48 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 512 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 46,448 болж байгаа. 512 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 464 нь Улаанбаатар хотод
  • 48 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 1,503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35,733 боллоо. Халдварын улмаас 4,806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,631
  • Хүндэвтэр - 1,506
  • Хүнд - 548
  • Маш хүнд - 121 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/812699152706551

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.