Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 512 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/812699152706551

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 512 хүний сорьцоос коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 46,448 болж нэмэгдлээ. Мөн хугацаанд 1,503 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Нас барсан хүмүүсийн тухайд 47-78 настай хүмүүс байна. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 35,733 хүн эдгэрээд байгаа бол 184 хүн эндээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.