ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН
Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдийг шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна
iKon.MN
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байна.
Тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна.
Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.
УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар Лхагва гарагт болох хуралдаанаараа батлахыг эх сурвалж тодотгов.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
