Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгөнд бус хүний сэтгэл зүйд итгэж зээл олгодог Монгол инноваци олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

ikon.mn
2021 оны 4 сарын 28
Сурталчилгаа
 

Сэтгэл зүйд итгэн зээл олгодог үйлчилгээг Монгол залуус санаачлан туршиж, хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Ийнхүү сэтгэл судлал, мэдээллийн технологи, эдийн засгийн салбарын нэгдэл болсон инновацилаг бүтээл болох Zeely аппликейшн нь эрсдэлгүй, хүртээмжтэй зээлээр дамжуулан олон хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэж байна. Зээлийн эрсдэлийг таамаглах сэтгэл зүйн үнэлгээг бүтээж бичил зээлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж,  шинжлэх ухааны нэр хүнд бүхий Behavioral sciences (MDPI) цахим сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Хувь хүний сэтгэл зүйн хүчин зүйлсийг судалснаар зээлийн эргэн төлөлтийг урьдчилан таамаглах боломжтойг баталсан судалгаа дэлхий дахинаа цөөн хийгдсэн байдаг бөгөөд тус судалгаа нь Behavioral sciences (MDPI) сэтгүүлийн цорын ганц Монгол судалгаа юм байна. Энэхүү сэтгүүл нь дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлийн үнэлгээ хийдэг Scopus, Pubmed (NLM), Emerging Sources Citation Index (ESCI - Web of Science), CiteScore зэргээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

 

Тус судалгааны ажлын талаар Монгол дахь технологи, санхүү эдийн засаг, сэтгэл судлалын салбарын эрдэмтэд сэтгэгдлээ илэрхийлжээ.

 
 
 
 

Судалгааны өгүүллийг дэлгэрэнгүй уншиж танилцахыг хүсвэл ЭНЭ ХОЛБООСООР хандана уу.