ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Шижир: Улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон зөвлөхүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Сүүлийн үед олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тараах байдал хэрээс хэтэрсэн гэж бидний зүгээс үзэж байна.

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоогоос ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийн 2021 оны хоёрдугаар сарын 24-ний дотор тодруулах шаардлагатай байна гэдэг албан бичиг ирсэн. Энэ дагуу хоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч өөрийн биеэр цэц дээр очиж байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ҮХЦ-д нөлөөлөх гэсэн эсвэл санаатайгаар зохион байгуулалттай хийсэн үйл ажиллагаа биш. ҮХЦ-ийн гишүүнээс Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэсэн бичиг ирсний дагуу очсон.

Гэтэл үүнийг зохион байгуулалттайгаар илт мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, ҮХЦ-д дарамт шахалт үзүүлэх байдал ажиглагдах боллоо.

Өнгөрөгч Баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болсон. Үүнээс гарсан шийдвэрийг мөн л худал мэдээлэл болгон түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх байдал үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Цэцийн гишүүдийн хэнийг нь түрүүлж татах талаар хуулинд тодорхой заагаагүй байхад улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байгааг та бүхэн харж байгаа байх.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, үүний гурав нь санал өгдөг юм байна. Хэвлэлээр гаргасан мэдээлэл, тухайн хураллаанд оролцсон гишүүний яриагаар иргэн н.Буяндэлгэрийн тавьсан асуудлыг зөв, зүйтэй гэж үзсэн, нэг гишүүн нь хурал дуусангуут гараад явчихсан гэдэг зүйл яригдаж байгаа нь ноцтой асуудал.

Ямар нэгэн нам, бүлэглэлийн нөлөөлөлд ҮХЦ-ийн гишүүн орох ёсгүй.

Бага суудлын хуралдааны дараа тухайн шийдвэр албажих ёстой. Гэтэл Бага суудлын хуралдаанд оролцсон ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-д авчирч, бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж байна. Өөрөөр хэлбэл, Бага суудлын хуралдааны шийдвэр албажаагүй байгаа дээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх үүрэг даалгаврыг тодорхой хүчнээс авсан гэж хардахуйц байдал үүсээд байна.

Тиймээс ҮХЦ ямар нэгэн нөлөөлөлд автахгүйгээр, хуулийн дагуу шийдвэрээ хурдан гаргаж, гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээ зуруулах ёстой.  

Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн тэтгэвэрт гарч байгаа учир сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл ганцхан гишүүн буюу Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-руу оруулж ирж байгаа нь ямар шалтгаантай вэ. Тиймээс УДШ дотроо ойлголцоод хоёр гишүүний асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.111.68.3] 2021/3/25
Энэ чадамжгүй УИХ-ыг нэн даруй тарааж дахин сонгууль явуулахаас нааш улс орны эдийн засаг өсөхгүй хөгжихгүй ардчилал сүйрэлд орно. Энэ арай дэндэж байна Монгол улс засаглалын хямралд орж Төрийн эсрэг санаатайгаар дайрч Төрийн тэргүүний эрхэнд халдаж байгаа нэн даруй зогсоож Тагнуул АТГ Прокурор Шүүхийг Ерөнхийлөгчийн мэдэлд өгөх хэрэгтэй тэгэхгүй бол ЖДҮ Концесс Офшорчидод барьцаалагдсан МАН УИХ Засгийн газар хууль хүчнийхэн улс орныг хямралд орууллаа
0 | 0 Хариулах
зочин [59.153.86.47] 2021/3/25
Ардчиллыг хамгаалан тулалдаж буй сүүлчийн ганц цайз нурж МАН-аас ерөнхийлөгч гарвал Монгол улсын тусгаар тогнолд ямар аюул заналхийлж байгааг ойлгож ухаарах мэдлэгтэй сонгогч хэдэн хувь нь байгаа бол,Ардаа хятадын коммунист намын асар хүчтэй дэмжлэгтэй , МАН нам өөрөө маш баян , толгой уул уурхайн эздүүдмийн мөнгө цутган орж ирдэг бүх хууль хүчинийг төрийн бүх доод ,дээд шатыг атгачихсан ийм намтай ардчиллаа хамгаалан тэмцэхэд АН болон сонгогчидын хэдэн хувь нь хүчтэй үүрэг гүйцэтгэж чадах бол ,
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.22.165] 2021/3/25
Женко муу Монголын №1 хулгайг шорон дуудаад сандарч байнаа
1 | 0 Хариулах
Mr.E [202.126.90.79] 2021/3/25
ene shijir odoo zailaa. alia salbadai
2 | 0 Хариулах
Май! [124.158.82.36] 2021/3/24
Зайл Жэнкогын гө-лөгнүүд ээ! Та нарыг шорон хүлээж байна
5 | 1 Хариулах
Erdenekhuu [192.82.82.21] 2021/3/24
Женко гэж өөртөө мафитай киноны нэр өгсөн ард түмнийг тэнэг гэж боддог бөхчин хорчин ерөнхийлөгчөөс энэ жил салнаа бид
6 | 1 Хариулах
Зочин [192.82.67.187] 2021/3/24
Ene shijiree ikonii medeenii baas icontoi yg adilhan tsaraitai aalz umaa
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.228] 2021/3/24
МХБХ-нд байхдаа охидын шигжээ багийн дасалжуулагч нь охидуудтайгаа асуудал үүсгэсэн тухай хэргийг дарсаар байгаад ЕТГ-т ирж шигдээ биздээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.154] 2021/3/24
Авлига албан тушаалын гэмт хэрэг хийгээд л байгаа хирнээ карьер нь улам нэмэгдээд байгаа хүн бол Төрийн өмчийн хороонд бсан, одоо цэцийн гишүүн Нанзаддорж шүү дээ. АТГ энэ хүнийг шалгаач. Энэ хүнд хууль үйлчилмээр юмаа.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.6] 2021/3/24
БӨХӨӨС Л САЛЖ Л БАЙВАЛ, БӨХИЙГ Л ДАХИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БАЙВАЛ ХУУЛЬ БУС БАЙСАН Ч ЯАХАВ.
10 | 2 Хариулах
ХАН [202.55.183.178] 2021/3/24
Бөх хүн худлаа байдаг юм байна. Боловсрол гэдэг зүйл бас чухал юм байна аа
8 | 1 Хариулах
Зочин [66.181.177.232] 2021/3/24
Ardchilaliig ustgah ajild hamjij hamjij yavchihaad odoo ulin duulahaa boli. Jonhuugaa dagaad zailtsgaa.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.136] 2021/3/24
Гоё залуу шүү
1 | 4 Хариулах
Зочин [202.9.40.40] 2021/3/24
ЕӨК ХОЁР Ч УДАА ҮХЦ ДЭЭР ОЧИЖ НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ОРОЛДСОН БИШ БИЛ ҮҮ ? АРД ТҮМЭНД БАС ОЙ САНАМЖ ГЭЖ БИЙ ШҮҮ !
6 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2021/3/25
Монгол улсын Ерөнхийлөгч рүү дайран давшилсан хужаагийн гар хөл бологсодоос ард түмэн Монголын Төрийн тэргүүнээ хамгаална гэж мэд. МАН-аас гарсан хэнийг ч дэмжихгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.120] 2021/3/24
Хуцаж улилгүй тагжгар тайрдасаа дагаад зайлцсан бай даа, хөл бөмбөгчин минь. Щенко Белов ёрын муу новш юм аа. АН-ыг хүртэл самраад 2 хуваачихаад байж байна.
5 | 1 Хариулах
?? [103.26.193.126] 2021/3/24
Үнэмшил муутай л сонсогдож байна даа!!!
1 | 1 Хариулах
Super pet [202.9.46.250] 2021/3/24
Muu hogiin hulgaichuud ta nar udahgui bugdeeree shorond orno AN-n hulgaichuud bugdiig ni heleegui shuu hulgaichuudiig ni helj bn
1 | 0 Хариулах
Зочин [205.185.124.200] 2021/3/24
Удам муутай хулгайч новшууд жонхуу Баттулга дээр овоорсон байх юм шовгор Өлзий гэдэг ялтан хүний хүүхэд Ө.Шижир гэж мөн үү тэр Өлзий гэдэг нөхөр Баттулгыг хамгаалдаг гэсэн.
9 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2021/3/25
Офшорчид ЖДҮ-чидээс бүрдсэн гэмт хэрэгтэний уурхай болсон УИХ-ыг нэн даруй тараах хэрэгтэй. Төв шоронгоос Төрийн ордонд хүртэл заларч МАН Монголчуудыг доромжлолоо удахгүй ард түмэн муусайн офшорчдод хатуу хариуг өгнөө
0 | 0 Хариулах
Novshiin Janhuu zail aa. [203.98.77.115] 2021/3/24
1000-nii shildeg hulgach luivarchin Novshiin Janhuu ogtsorh shorondoo or.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.249] 2021/3/24
монголын ардчилал жонхуурсаан
5 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2021/3/25
Монгол удахгүй Хойд Солонгос болохоор та нар яаж чацга царайлахыг чинь харах юмсан мангаруудаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.118.250] 2021/3/24
AN-g humuus toohoo bolijdee. HUN hajuud hamaagui deer sanagdaad bgaa shuu
3 | 2 Хариулах
Зочин [45.82.251.240] 2021/3/24
Өөрсдөө хууль зөрчдөг байж.
3 | 1 Хариулах
Zochin [66.181.161.20] 2021/3/24
Сахлаа ч хусчихгүй. Айлд хоносон юм шиг. Ийм өндөр албан тушаалд байж байгаагаа ойлгоосой доо. Бидний л заяа юм даа. Бид ч хичээх л хэрэгтэй юмаа даа.
10 | 1 Хариулах
зочинзочин [59.153.86.47] 2021/3/25
Яана даа ,Санаа зовох юмаа оловоо,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.97] 2021/3/24
АН ГАЗРЫН ХӨРСӨН ДЭЭР ОРШИН ТОГТНОХОО АЛЬ ХЭДИЙН БАЙХГҮЙ БОЛСОН
6 | 1 Хариулах