Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хэдхэн өдрийн дотор олон сая фэнтэй болсон “Хятадын хамгийн хөөрхөн орчуулагч”

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад Аляскийн Анкориж хотод АНУ, БНХАУ-ын гадаад бодлогын тэргүүнүүд уулзаж, хоёр орны харилцааны чухал асуудлуудыг хэлэлцсэн билээ.

Жо Байдены засаг захиргаа анх удаа Хятад улсын засгийн газартай өндөр дээд түвшний уулзалт зохион байгуулсан нь энэ юм.

Уг уулзалтанд оролцсон Хятадын төлөөлөгчид дотроос орчуулагч Зань Жинь үндсэн сэдвээсээ дутахгүй олон хүний анхаарлыг татжээ. Тэрбээр Хятадын топ дипломатч Ян Жэчи, гадаад хэргийн сайд Ван И нарын хэлсэн үгийг маш сайн орчуулж, англи хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвараа гайхуулсан юм. 

Хятадын сошиал сүлжээ Вэйбод түүний гэрэл зураг “Хятадын хамгийн хөөрхөн орчуулагч” тайлбартай тарсныг 400 гаруй сая хүн үзжээ.

Зань Жин нь Хятадын Гадаад Хэргийн Их сургуулийг дүүргэж, дипломат албанд ажиллах болсон залуу мэргэжилтэн юм байна. Залуу, чадварлаг, царайлаг эмэгтэй дипломатч дэлхийн тавцанд улс орныг нь төлөөлөх болсонд олон хятад хүн баяртай байгаагаа илэрхийлцгээжээ.

 

Эх сурвалж: Global Times