Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганхуяг: “TTJVCO” ХХК-тай байгуулсан гэрээ энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэс Тавантолгой" компани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан бичгээр өгсөн үүргийг зөрчиж “TTJVCO” ХХК-тай байгуулсан гэрээгээ дахин шинээр сунгасан хэмээн Уул уурхайн инженер Б.Батболд мэдээлсэн.

Уг гэрээний асуудалтай холбоотой тайлбарыг “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр компанийнхаа 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг танилцуулах үеэр өглөө.

Тэрбээр  “Сүүлийн үед компанийн үйл ажиллагааг харлуулах, өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг мөнх байлгах сонирхолтой улс төрийн болон бизнесийн тодорхой хэсэг бүлэг хүмүүс, иргэн, ААН, компани бий болсныг та бүхэн харсан байх. Өөрийнхөө хийсэн зүйлийн эсрэг талд нь байгаа мэт харагдах гэж оролдож байна. Манай компани том хөгжлийнхөө ирмэг дээр ирлээ. Сүүлийн хэдэн жил их өнгө орсон. Одоо л жинхэнэ бизнесийн утгаараа дэлхийд болон дотооддоо өрсөлдөх боломжтой болж байна.    

“TTJVCO” ХХК-тай холбоотой мэдээлэлд албан ёсны тайлбарыг өгөх шаардлагатай. Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “TTJVCO” ХХК-тай байгуулсан гэрээ 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан.

2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусаж, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ.

“TTJVCO” ХХК-тай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байж ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн алдагдсан боломж гэж үзэж, гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс байнга хөндөж ирсэн" гэв.