Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирус илэрсэн байна.
 
Иймд уг иргэний ойрын хавьтлыг тодорхойлж тусгаарлан шинжилгээ авахаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг өчигдөр тус аймгийн онцгой комиссоос гаргажээ. 
Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний шөнийн 23:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 3-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлав.
Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх 4 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. 

Увс аймгийн Засаг даргын тамгын газраас "Улаанбаатар хотод /Ковид-19/ эерэг гарсан иргэний ойрын хавьтагч Увс аймагт ирсэн тул тусгай чиг үүргийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж гэр тусгаарлалтад байгаа иргэний орц, гэрийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно.

Тухайн иргэн Улаанбаатар хотоос гарах үеийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тусгаарлалтад авч ажиглалт, тандалт, шинжилгээ авч байна.
Шинжилгээний хариу гарах үеэр шуурхай мэдээлэл хийнэ" гэсэн мэдээллийг өгөөд байна. 
 
Увс аймгийн ЗДТГ

 

 
Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ