Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: Энэ жил ЭЕШ-д 39,000 орчим шалгуулагч хамрагдах урьдчилсан тооцоолол бий

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 09:00 цагт эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацааг сунгахгүйг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдэгдсэн билээ.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнг энэ жил 35,700 орчим сурагч төгсөнө. Мөн өмнөх онуудын төгсөгч нараас дунджаар 3,500 хүн шалгалтад бүртгүүлэх магадлалтай. Ингэснээр 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 39,000 орчим шалгуулагч хамрагдах урьдчилсан тооцоолол байна" гэв. 

Түүнчлэн тэрбээр шалгуулагчид бүртгүүлэхдээ шалгалт өгөх хичээлээ сайтар бодолцон сонгох хэрэгтэйг зөвлөлөө. Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгсөн байх ёстойг сайтар судлах хэрэгтэй. Суралцахаар сонирхож буй их, дээд сургуулийнхаа оюутан элсүүлэх журамтай танилцаж, түүнийхээ дагуу шалгалт өгөх хичээлээ тодорхойлох учиртай. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Харин хасаж, өөрчилж болохгүй заалттай" гэлээ.

ВИДЕО: 

https://fb.watch/3T-Z7o3mvD/