Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш AstraZeneca вакцины эхний тунг хийлгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакциныг өнөөдөр манай улсад авчирснаар маргааш дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна.

Өмнө мэдэгдэж байсанчлан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцины эхний тунг хийлгэнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ. 

Тэрбээр "Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана" гэлээ.

AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.

ВИДЕО: 

https://fb.watch/3OS1gOG-BA/