Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр 22:00 цагт Синофарм вакциныг Монгол Улсад авчрах тухай мэдээллээ.
Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг.
Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан" гэлээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн байна. Уг хоёр төрлийн вакцинд ДЭМБ одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг албаныхан мэдээлсэн.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!