Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн халдварын тохиолдол 102 болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн нийт тохиолдол 102 болсон талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд олон нийтийн дундаас халдвар авсан нь батлагдсан хүний тоо 24-өөр нэмэгдсэн" хэмээн онцлов. 

Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд шинж тэмдэггүй, далд хэлбэрт байсан тохиолдлуудыг илрүүлсэн нь халдварыг цааш тархахаас сэргийлсэн чухал арга хэмжээ болсон гэдгийг хэлсэн юм.

Өрх бүрээс авч буй шинжилгээгээр илэрсэн дээрх 102 тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн 102 тохиолдлын 50 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд анхны шинжилгээгээр халдвартай батлагдсан бол үлдсэн 52 тохиолдол нь тухайн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс байна.

Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдвар 1,852 болсон" хэмээн мэдээлэв.

Үргэлжлүүлэн “Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд батлагдсан тохиолдлууд нийслэлийн бүх дүүрэгт гарч байна.

Тухайлбал,

  1. Сонгинохайрхан дүүрэгт-13
  2. Баянгол дүүрэгт-5
  3. Хан-Уул дүүрэгт-17
  4. Сүхбаатар дүүрэгт-3
  5. Чингэлтэй дүүрэгт-7
  6. Баянзүрх дүүрэгт-8
  7. Багануур дүүрэгт-1 тохиолдол илэрсэн.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 26.8 хувь нь халдвар авсан нь батлагдаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 635 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 1,325 хүн байгаа юм” хэмээн хэллээ.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/737178347187451