Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЖИЛ: Мөрөөдлийн гацуураа засаарай!

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 10
iKon.MN

 

2014 он гарахад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна. Шинэ жил хүмүүсийн хувьд хамгийн дуртай баяруудын нэг байсаар ирсэн. Цасан ширхэг, ногоон гацуургүйгээр шинэ жилийг төсөөлөхгүй байхын аргагүй. 

Уншигч та бүхэн шинэ жилийн гацуураа засч амжаагүй бол мөн зассан модоо үзэмжтэй байлгах тал дээр анхаарч байгаа бол бидний дээр үзүүлсэн зургуудаас санаа аваарай. 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд шинэ жилийн гоёл чимэглэл, гацуурын үзэсгэлэн, худалдаа өргөн сонголттой гараад буй. Харин та сонголтоо л зөв хийж мөрөөдлийн гацуураа бий болгоорой. 

Ингээд шинэ жилийн гацуурыг гайхалтай болгох ЗУРГААН зөвлөгөөг хүргэж байна. 

1. Шинэ жилийн гацуураа сонгохдоо чанарыг сайн анхаарах хэрэгтэй. Гацуурны суурь төмөр байх тусмаа сайн. Модны сор нь аль болох уян сатурк байвал олон жилийн эдэлгээ даах боломжтой юм. 

2. Та энэ жил гацуур худалдан авах боломжгүй байгаа бол өөрийн гараар цаасаар, номоор төрөл бүрийн сонирхолтой гацууруудыг урлах боломжтойг санаарай.

Зурагнаас санаа аваад өөрийн хүссэн хэмжээгээр шинэ жилийн гацуураа бий болгоорой. Мөн жижиг цаасан гар хийцийн гацуураар та ажлын ширээ, баярын ширээгээ чимэхэд ч мөн тохиромжтой.  

 

3. Хэрэв та шинэхэн гацуур худалдан авсан бол гацуураа цэвэрлэн аливаа бактер, тоос шорооноос нь салгаж, чийгтэй цэвэрлэгээ хийх нь зүйтэй. Ингэснээр та бүхний хүүхдүүдэд тоос, шорооны харшил үүсэх болоод бусад ахуйн ариун цэвэрт тань тустай байх болно.

4. Чимэглэл сонгох.  Та сонгодог байдлаар гайхалтай гацуур бүтээхийг хичээж байгаа бол гацууранд олон өнгийн чимэглэл сонгохгүй байхыг зөвлөж байна.

Улаан - алтлаг шаргал өнгийн хослол, ногоон - шар өнгийн хослол, цагаан - цэнхэр өнгийн хослол, цэнхэр -мөнгөлөг саарал өнгийн хослол, үзмэн ягаан -цагаан өнгийн хослол, бор - алтлаг шаргал өнгийн хослол, ягаан -цагаан өнгийн хослол гэх мэт та өөрийн дуртай хоёроос гурван өнгөөр дагнан гацуураа чимэглэх нь зохимжтой.

Гэхдээ уламжлалт байдлаар буюу бүх төрлийн өнгийг хольсон гацуур ч бас муугүй. Ямартай ч гэр бүлд дотно уур амьсгал төрүүлэх дулаан өнгийг гэртээ сонгох нь илүү зохимжтой. Улаан, шаргал, бор, алтлаг өнгүүд нь гэр бүлийн гацуурт илүү зохицох магадлалтай. 

5. Тоглоомны хэлбэрийн хувьд та өөрийн хүссэн хэлбэр хэмжээтэйг сонгоорой. Ингэхдээ тоглоомын хэмжээг өөрийн гацуурын хэмжээтэй зохицох байдлаар сонгох нь чухал.

Харин тоглоомын хэлбэрийн хувьд амьтан, бэлэг, боргоцой, байшин, хүүхэлдэйн киноны баатрууд, од, цасан ширхэг, тагтаа, жимс гээд та өөрийн болон хүүхдүүдийнхээ хүсэлтийг анхаарч тоглоомоо сонгоорой.  Гэр бүлийн гишүүн болгоны дуртай нэг тоглоом танай гацуурт яагаад байж болохгүй гэж. 

6. Өөрийн гараар чимэглэлээ бэлтгэх. Шинэ жилийн гацуурны чимэглэл олон төрлийн сонголттой борлогдож байгаа. Харин энэ бүгдээс танд таалагдах зүйл байхгүй байна уу.

Яг л өөрийн хүссэн чимэглэлийг бий болгохыг хүсч байгаа бол танд маш олон санаа олдох болно. Энэ нь илүү ч хэмнэлттэй сонголт юм. Тухайлбал та урт хэмжээтэй туузнуудыг худалдан авч өөрийнхөө хүссэн цацагтай туузнуудыг бий болгох боломжтой. Туузнуудыг хэдэн ч цацагтай зангидаж болно.  

Мөн өнгө, өнгийн гялгар цаас худалдан авч дотор нь хөөсөнцөр хийж боодолтой бэлэг, таяг гэх мэт өөрийн хүссэн чимэглэлүүдийг урлах боломжтой. Та зангидсан туузнуудаа өөрийн тоглоомны дээд хэсэгт бэхэлж хамт өлгөж эсвэл дангаар нь өлгөсөн ч болно. Мөн хатуу цаасаар цасан ширхэг хүссэн хэмжээгээрээ урлаж, боронзон өнгөөр будаж болно. 

Та бүхэндээ тууз зангидах хамгийн энгийн аргыг хүргэж байна. 

 

7. Та гэр бүлийн гацууртаа ирэх онд хүсч буй зүйлээ бичин өлгөж болно. Харин энэ бичгээ гацуураа хураахдаа модтойгоо хамт далд хийгээд дараа жил гаргаж ирж уншаад биелэсэн эсэх, түүнийг биелүүлэхийн тулд юу хийсэн бэ гэдгээ тунгаан бодох боломжтой. 

Өөрсдийн мөрөөдлийн гацуураа бий болгоорой. Энэ нь заавал үнэтэй байх албагүй. 

 

Зураг
17 | 18 | 20 цаг