Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан"

Б.Ану
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна. 

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна. 

Тэгвэл нярайлсан эмэгтэйн дүү Б.Энхдалай олон нийтийн сүлжээнд хандан мэдээлэл өгөв.

 
Эх сурвалж: Eagle news

Тэрбээр “Эгч маань энэ сарын 10-ны үеэр төрөх дөхөөд гэр бүлээрээ PCR шинжилгээ өгсөн байсан. Төрөх эмнэлгийн зүгээс шинжилгээний хариу шаардлагатай гэсэн учраас өгсөн гэдгээ хэлж байсан. Дараа нь энэ сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ дахин өгөөд сөрөг хариу гарсан учраас хэвтүүлсэн. Ингээд 19-ний өглөө амаржсан баярт мэдээг бид дуулсан. Гэтэл өдөр 12:00 цагийн үед хүргэн ах маань яриад “Манай байранд коронавирусийн халдвар гарчээ. Биднээс шинжилгээ авч байна” гэсэн. Ингээд үдээс хойшдоо хүргэн ахыг маань гурван хүүхэдтэй нь ХӨСҮТ-д тусгаарлаж, эгчээс шинжилгээ авахад эерэг гарсан. Цөөхөн хоногийн зайтай шинжилгээнүүд өгсөн байхад яагаад өчигдөр л илэрснийг ойлгохгүй байна.

Төрсний дараах хувцсыг нь нөхрөөрөө бэлдүүлээд дуудахаар бэлдсэн байсан. Ганцхан давхар халаадтай гарсан. Хамгийн муухай нь дэрээр амыг нь дараад гаргаж байгаа нь маш харгис санагдсан. Тэгээд хажууд нь сугадах, уначих вий гээд түших, юм нөмрүүлэх хүнлэг чанар юу ч байгаагүй.

Машинд суугаад хаалга хаагдахад дэрээ шидээд хүүхдээ бариад авч байгаа. Манай гэр бүл хэцүү дарамтад байна. Эгч маань ХӨСҮТ-д очоод сүү орохгүй байна гэсэн.

Бид УОК-т хүсэлт гаргаж байж хүргэн ахыг эгч, нярай хоёртойгоо хамт нэг өрөөнд тусгаарлуулаад байгаа. Гурван хүүхэд нь хажуугийн өрөөнд нь тусгаарлагдсан. 

Хамгийн ихээр манай гэр бүлийнхний гомдож байгаа зүйл бол эгчийг маань эмнэлэгт өмсөж байсан нимгэн оймс углааш, дан өмд, халаадтай нь гадаа гаргасан явдал юм. Эмнэлгийн гаднаас ХӨСҮТ-ийн машинд  суулгасан дүрс бичлэгийг хүмүүс үзсэн байх. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-д хүргээд гадна ослын шатаар 4 давхар хүртэл өгсүүлж алхуулаад эмнэлэгт оруулсан байгаа юм. Үүнийг эгч маань надад утсаар хэлсэн.

Манай гэр бүлийн зүгээс сайд, дарга нарыг огцор гэж шаардахгүй. Алдаагаа яаралтай зас, ахиж битгий ийм алдаа гаргаач ээ гэж хүсмээр байна. Бас эгч гам алдаснаас болоод цаашид эрүүүл мэндийн эрсдэл тулгарах вий гэхээс айж байна. Улс тодорхой хугацаанд эрүүл мэндийг нь хянах ёстой. Үүний төлөө тэмцэнэ" гэлээ.

Хохирогч эмэгтэйн дүүгийн бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

https://www.facebook.com/100006912407481/videos/2836046933302359/