Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд зориулсан эрсдэлийн сургууль нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Эдгээрийн 40 гаруй мянга нь жилд гэнэтийн ослын золиос болж байна. Харамсалтай үзүүлэлт. Олон хүүхэд хариуцлагагүй байдлын төлөөс болж эрүүл, аюулгүй өсөж торних эрхээ алдсаар л...

 

Гэнэтийн ослын тоон мэдээллээс бид дан ганц хүүхдийн өртөх эрсдэлээс гадна насанд хүрэгчид ч мөн адил өөрсдийн амь нас, эрүүл мэндэд ямар хайхрамжгүй хандаж байгааг харж болно. Насанд хүрэгчид өөрсдийн эрсдэлд хандах хандлагыг амьдралын ёс, байгалийн жамтай холбож туйлширдгаас олон асуудлын ундарга үүсдэг гэдгийг нуух юунд. Бодит байдал ийм байхад яагаад өсөж торниж буй бяцхан хүүхдүүдэд хангалттай анхаарал тавьж, зохистой эрсдэлийн мэдлэг хүрч чадахгүй байгаад тайлбар илүүц биз.

Хүүхдүүдийн өртөж буй гэнэтийн ослууд эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой. Учир нь хүүхэд анх төрсөн цагаасаа эхлэн хүрээлэн буй орчинтой танилцах, эд юмстай харьцах нь тойрч биш дайрч гарах л зүйл. Харин үүнийг дагаад эрсдэлтэй нүүр тулах шаардлага бий болдог гэдгийг ойлгох нь зүйтэй.

 Зам тээврийн ослоор л гэхэд олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа жилээс жилд хохирсоор л байна. Яриад л өнгөрдөг. Гэвч явган зорчигч зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар боловсрол хүүхдүүдэд эцэг эхийн ч, хариуцсан албаны хүмүүсээс ч дутмаг олгогдож байна. Гарцгүй газраар хүүхдээ хөтлөөд гүйж байгаа жишээг л гэхэд өдөрт нэг биш нэлээд хэдээр харж болно. Дараа нь хүүхэд ганцаараа зам гарах тохиолдолд “болдог шүү дээ, амжина” гэсэн гэнэн бодлоор гүйгээд л гардаг. Хэнэггүй байдлаасаа болж хүүхдэд муу дадал суулгаж буй энгийн нэг жишээ гэхэд энэ.

Бусад эрсдэлийн хувьд ихэнх нь ахуйн орчинд тохиолддог. Бага насны хүүхдийн дийлэнх нь түлэгдэх, 0-14 насны хүүхдийн дунд унах зэрэг эрсдэлүүд тэргүүлдэг. Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт хамгийн сайн төвлөрөх орчин. Гэвч яагаад хамгийн аюулгүй байх орчиндоо хүүхдүүд осол гэмтэлд өртсөөр байна вэ? Аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сонголт эцэг эх бүрд бий. Дахиад л хариуцлагын асуудал.

 

Маш олон хүүхэд сэргийлэх боломжтой шалтгааны улмаас гэмтэж, эндэж байгаа нь харамсалтай. Хүүхдийн төлөөх цөөн хэдэн байгууллагын хүч бүх хүүхдэд ижил хүрч ажиллаж хүрэхгүй. Харин хүн бүхэн дор бүрнээ хүүхдийн аюулгүй байдлын төлөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий.

Бидний ирээдүйд хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бол хүүхдэд эрсдэлийн талаар боловсрол олгох явдал. Бага наснаас эхлүүлэн хийж буй ямарваа нэгэн үйлдэл бүр нь өөрийн гэсэн үр дагавартай болохыг, аливаа үйлдэл нь яагаад аюултай гэдгийг, ямар эрсдэлийг дагуулж байгаа зэрэг учир шалтгааныг тайлбарлах нь хамгийн зөв суурь болж өгөх юм.

Иймд, Мандал Даатгалын зүгээс хүүхдүүдэд зориулсан онлайн ЭРСДЭЛИЙН СУРГУУЛЬ нээлээ. Хүүхдүүдтэйгээ эрсдэлийн сургуулийн онлайн хичээлдээ бүрэн хамрагдаж, онлайн батламж аваарай. Түүнчлэн, хичээл болгоны араас хүүхдүүдтэйгээ ярилцаж, тайлбарлаж, санаа бодлыг нь сонсож, хамтдаа даалгавруудыг хийж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Мандал Эрсдэлийн Сургуулийн онлайн хичээлд хамрагдах -> https://www.mandalschool.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.