Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

О.Болд: Энэ жилийн загвар өнгө аяс, материал, хийцээрээ өөр

Э.Орхон
2013 оны 12 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг
Энэ жилийн загвар өнгө аяс, материал, хийцээрээ өөр

Монгол үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулан гаргадаг “Торго 2014” шоу 11 дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө.

“Монголд төдийгүй дэлхийд гайхагддаг уг шоу жил ирэх бүр хүрээгээ тэлж, чанаржиж байна” хэмээн шоуг үзэхээр ирсэн дизайнерууд болон загвар сонирхогч нар магтацгааж байв.

Торго салоны авьяаслаг дизайнер О.Болдын гайхалтай, өвөрмөц, чамин бүтээлүүдийг энэ үдэш загварын акулууд болон шилдэг моделиуд тайзнаа амилуулж олны хүртээл болголоо. Эрхэмсэг бардам, эрч хүч, чамин тансаг, өвөрмөц дүр төрхийг илтгэх түүний загварууд үнэхээр сүрдмээр байв. Шоунд дизайнер О.Болдын уран сэтгэмжит зургаан коллекцийн 100 гаруй бүтээл олны нүдийг баясгалаа.

Дизайнер О.Болд

Шоуны үеэр О.Болд дизайнераас цөөн асуултад хариулт авлаа.

-Юуны түрүүнд шоугаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Жил бүрийн торго шоу өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Энэ жилийн торго шоуны онцлог нь юу байв?

-Баярлалаа. “Торго загвар” компани “Haute Couture” тодотголтой загварын шоуг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил 11 дэх удаагийн бие даасан шоуг хийлээ. Шоунд зургаан коллекцийн 100 гаруй хувцас танилцуулагдсан. Өмнөх жилүүдийн шоуг бодвол энэ жил загварын өнгө аяс, материал, хийц зэрэгтээ нэлээд өөрчлөлт хийснээрээ онцлог байлаа.

-Авангард загвар тань нэлээд өвөрмөц байлаа. Энэ загвараараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

- Монгол хатад бортогон малгайг өмсөхдөө үсээ босгож өмсдөг байсан. Энэ нь гэртэйгээ холбогдож мэдээлэл авдаг нэг хэлбэр байсан гэж үздэг. Тиймээс үсний засалт нь дээшээ шуулттай босоо засалттай байлаа. Миний загваруудын дунд малгайны тоног нь нурууны ясны хэлбэртэй байгаа. Учир нь нурууны яс гэдэг нугас, мэдрэлийн гол эрхтэн. Үүнээс улбаалж загваруудаа гаргасан.

 

Зураг