Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

IV цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдлээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. 

Өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгасан юм.

“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусаж, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэх юм.

Гэрэл зургийн эх сурвалж: Эрчим хүчний яам

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өвлийн их ачааллын  онцгой хариуцлагатай үед ажиллаж байна. Иймээс ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж,  мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй" гэлээ.