Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 12: Монгол дахь албан ёсны нээлт, үзүүлэлтийн талаар таны зайлшгүй мэдэх ёстой зүйлс

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ жил технологийн ертөнцийн хувьд iPhone 12 яах аргагүй ярианы гол сэдэв болж байна. Ухаалаг утасны хамгийн хурдан А14 Bionic чип, Super Retina XDR дэлгэц, авсаархан, хөнгөн мини загвар гэхчлэн олон шинэлэг зүйлсийг iPhone 12-оос харж болно.

Монгол дахь албан ёсны нээлт

Мобиком Корпораци өнөөдрөөс эхлэн iPhone 12 гар утасны дөрвөн загварыг Apple компанийн албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ. Та iPhone 12-ыг Мобикомоос худалдан авснаар баталгаат засварын үйлчилгээ, зээлийн уян хатан нөхцөлд хамрагдах боломжтой юм.

Зээлээр авах үндсэн үнэ:

  • iPhone 12 mini: 3’019’000₮,
  • iPhone 12: 3’459’000₮,
  • iPhone 12 Pro: 4’299’000₮,
  • iPhone 12 Pro Max: 4’739’000₮-өөс эхэлж байна.
Түүнчлэн бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн хэрэглэгчдэдээ Мобиком Корпораци ОНЦГОЙ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТийг олгож эхлээд байна. Энэхүү хөнгөлөлт тодорхой хугацаанд* үргэлжлэх тул та амжиж худалдан авалтаа хийгээрэй.  

*Энэхүү онцгой үнийн хөнгөлөлт нь 2021/01/31 дуустал хүчинтэй байна.

Та онлайн дэлгүүрээс захиалга хийхийг хүсвэл ЭНД дарна уу.  

Хурц, хавтгай ирмэг

Apple компани энэ удаад 4 төрлийн iPhone 12-ыг зах зээлд танилцуулсан. iPhone 12 болон iPhone 12 mini загвар нь хөнгөн цагаан, харин Pro, Pro Max нь ган ирмэгтэй. iPhone 6-гаас хойших загваруудын ирмэг мөлгөр байсан бол энэ удаагийн загварууд iPhone 4, 5-тай адил хавтгай хурц ирмэгтэй болсноороо ялгаатай.

 

Apple компанийн 2016 онд танилцуулсан iPhone SE-гээс хойших хамгийн хөнгөн, хамгийн жижиг iPhone бол iPhone 12 mini загвар юм. iPhone-ийн шинэ загварууд томорсоор халаасанд багтахаа байх вий гэсэн эргэлзээг энэхүү mini загвар азаар арилгаж өглөө. 5.4 инчийн хэмжээтэй iPhone 12 mini утсыг нэг гараараа удирдахад илүү хялбар бөгөөд жижиг утсанд дуртай хүмүүс үүнийг таалах нь гарцаагүй. 

iPhone 12-ын тухайд өмнөх загвартай адилхан 6.1 инчийн дэлгэцтэй ч түүнээс 11%-иар нимгэн, 15%-иар жижиг, 16%-иар хөнгөн болсон.

Super Retina XDR OLED ба Ceramic Shield

iPhone Super Retina XDR OLED дэлгэцтэй болсноор 2,000,000:1 харьцаатайгаар өнгөнүүд ялгарч, дэлгэцэн дээрх бичвэр, зураг, видео урьд өмнө байгаагүйгээрээ хурц тод харагдах болно. Ялангуяа утсан дээрээ уран сайхны зургууд үзэх үед та ялгааг нь илүүтэй мэдрэх болов уу.

iPhone 12-ын нүүрийг маш жижиг нано талстуудаар хийсэн Ceramic shield дэлгэцээр хамгаалж өгсөн тул санамсаргүй унагахад хагарахгүй байх магадлал дөрөв дахин нэмэгджээ. Мөн ус, тоосны IP68 хамгаалалттай болсноор 6 метрийн гүн усанд 30 минут тэсвэрлэх боломжтой болсон.

Ухаалаг утасны хамгийн хурдан A14 Bionic чип

iPhone 12-ын өмнөх загваруудаас ялгарах хамгийн том ялгаа нь A14 Bionic чип гэхэд хилсдэхгүй. Энэхүү чип нь 11.8 тэрбум дамжуулагчтай ба хамгийн сайн үзүүлэлттэй андройд утасны чипээс 50% илүү хурдан ажиллана гэдгийг Apple-ийн мэргэжилтнүүд баталж байна. Үүнээс гадна A14 Bionic чип секундэд их наяд үйлдэл хийх тул гацалтын тухай ор тас мартаж болох нь. Тоглоомын хорхойтнуудын мөрөөдөл ийнхүү биелж байна гэж хэлж болох биш үү.

iPhone 12-той байхад мэргэжлийн камер хэрэггүй

iPhone 12 Pro болон Pro Max нь ардаа 12 megapixel-ийн өргөн өнцгийн, алсын, хэт өргөн өнцгийн гурвалсан камертай, харин энгийн iPhone 12 нь өргөн, хэт өргөн хосолсон камертай. Үүнээс гадна iPhone 12-ын бүх загвар урдаа 12 megapixel-ийн сельфи камертай, энэ нь Smart HDR 3, Deep Fusion, шөнийн зураг авах горимтой.

 
 

Pro загваруудад суулгасан LiDAR Scanner-ийн тусламжтайгаар илүү хурдан хугацаанд автоматаар фокус авч, гэрэлгүй орчинд ажиллах чадвар 27-87% сайжирчээ. Зарим мэргэжлийн камеруудад ч байдаггүй Dolby Vision технологийг энгийн iPhone 12 болон Pro загварын аль алинд нь суулгасан тул 4K HDR видео бичиж, эвлүүлнэ гээд бод доо. Та кино студи, кино театрыг гартаа атгаад явж буйгаас ялгаа юун.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.