Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: 330 сумыг нэгтгэж, ажлын байр бий болгоё

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хууль бол маш том реформын хууль орж ирж байна.

Сумдыг нэгдэлжих, сангийн аж ахуйн хөдөлгөөн дээр үндэслээд 330 хуваачихсан. Гэтэл одоо нэгдэл, сангийн аж ахуй нь байхгүй. Сумын төв дээр музей дурсгал барьдаг, 200 хүүхэдтэй сумын төвд 600 хүүхдийн багтаамжтай сургууль барьдаг. Энэ байдал Монгол Улсыг хөгжүүлэхгүй хойш нь татаад байна. 330 сумыг нэгтгэж, ажлын байр бий болгоё.

Засаг захиргаа газар нутгийг нэгтгэх, төвлөрүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Бүсчилсэн хөгжлийн бодлогын чиглэлээр ямар зүйл заалт оруулсан бэ? Сонгуулиар бий болсон эрх нь орон нутгийн хүмүүст байна уу?

Орон нутгийн удирдлага гэдэг бол төсөв хөрөнгөө зарцуулах эрх мэдлээр хэмжигддэг. Маш том эдийн засгийн өөрчлөлт хиймээр байна. Яаж хөрөнгө оруулалтыг нэмж, зах зээлийг бий болгох вэ?" хэмээн асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Нэгжийг нэгтгэх, томруулах асуудал цаашид хийгдэх ёстой. Хилийн цэс, аймаг сумдын асуудлыг янз бүр болгох гээд байна уу гэсэн шүүмжлэл байдаг. Төслийн 13.2 дахь хэсэгт нэгжийг өөрчлөх хэсгийг санаачлахдаа иргэдэд үзүүлж байсан үйлчилгээг дордуулахгүй байх гэж заасан.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Европын орнууд, Америк, БНХАУ, ОХУ-д засаг захиргааны шинэчлэл явагдсан. Шинэчлэлийн үндэс нь засаг захиргааны хуваарь, төрийн удирдлагын захиргааны аппаратыг шинэчлэх хуваарийг хамаарч байгаа. Манайд харамсалтай нь энэ чиглэлийн өөрчлөлт хийгдээгүй хэвээрээ байна.

Бид энэ хуулиар нэгжийг шууд өөрчлөхгүй, боломжийг нээж өгөх зарчим баримталж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг аймаг, нийслэл орлогодоо авах заалт 2022 оноос мөрдөгдөнө. 

Эдийн засгийн хамгийн гол үндэс нь хот тосгон байдаг. Хот тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийн үйл ажиллагааг тусгайлан зүйлчилсэн.

Нутгийн өөрөө удирдах ёс байгаа. Дээд шатны засаг төрийн төлөөлөгч, орон нутгийн гүйцэтгэх удирдлагыг нэг хүн гүйцэтгээд байгаа. Цаашид хот тосгон хөгжөөд ирэхээр, хот тосгоны ерөнхий менежер гэх агуулгатай хүн нь нутгийн өөрөө удирдах ёсыг баримталж ажиллана.

Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох нөхцөлийг харгалзан, иргэдийн саналыг үндэслэж, Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Бид хуулийн боломжийг бүрдүүлж өгч байгаа" гэв.