Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцсон байна. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх  жилдээ зохион байгуулж байгаа аж.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Энэ Засгийн газрын үед гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэж үзэж, “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ыг, өөрөөр хэлбэл гэр бүлийн асуудал хариуцсан яамыг анх удаа байгуулсан нь томоохон амжилт юм.

Энэ хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, ажил амьдралын тэнцвэрийг хангасан таатай орчныг бий болгох замаар хүний хөгжлийг хангах  бодлогыг баримтлан ажиллаж байна.

Хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд буурч 1.4 хувьд хүрсэн. Хүн амын хэтийн тооцоогоос харахад ойрын 25 жилд төдийлөн өсөхгүй буурах хандлагатай байж 2050 онд 1.3 хувьд хүрнэ” гэсэн тооцоолол байна. Хүн амын өсөлт буурч байгаатай холбоотойгоор манай улсад ажиллах хүчний хомсдол одооноос үүсэж байгаа нь ажлын байр, цалингийн шалтгаанаас гадна ийнхүү “хүн ам зүйн учир шалтгаантай” байгаа юм. 

Иймээс бид энэхүү нөхцөл байдалд тохирсон хүн ам зүйн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс төрөлт, эх, хүүхэд, гэр бүлийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

Үрчлэлт, гэрлэлт болон гэрлэлт цуцлалт, асран хамгаалах, тэжээн тэтгэх харилцаа зэрэг гэр бүлийн харилцааны эрх зүйн үр дагаврыг зохицуулах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа бол гэр бүлийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

Энэхүү хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх,  ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Тухайлбал:

  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг асаргаа сувилгаа илүү шаардах 0-2 насанд илүү өндөр дүнгээр олгох;
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох;
  • олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжин хүүхдийн тооноос хамааруулж татварын хөнгөлөлт үзүүлэх;
  • олон хүүхэдтэй болон залуу гэр бүлийг анх удаа орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн болон ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх;
  • ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангаж ажлын уян хатан цагийг хэрэгжүүлэхийг дэмжих зэрэг асуудлыг  тусгалаа" гэв. 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг