ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы батлагдсан найман тохиолдлын тав нь Вьетнам болон бусад улсад аялсан өгүүлэмжтэй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбурхан өвчний найман тохиолдол лабораториор батлагдаад байна. 

Одоогоор тандалт судалгаа, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр өгсөн мэдээллээр батлагдсан найман тохиолдлын 

  • гурав нь вакцины товлолт нас хүрээгүй буюу есөн сар хүрээгүй хүүхдүүд
  • вакцин хамрагдаагүй 5-14 насны гурван хүүхэд, нэг насанд хүрэгч байна.

Түүнчлэн таван тохиолдол нь Вьетнам болон бусад улсаар аялсан өгүүлэмжтэй. Аялж байх хугацаандаа халдвар авч, Монголд ирээд оношлогдон, эмчлэгдэж байгаа юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Товлолт вакцин хийлгэх нас нь хүрээгүй буюу есөн сараас доош сартай хүүхдүүд өвдөж байгаа нь анхаарал татаж байна. Иймд эцэг эхчүүд бага сартай хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, есөн сар, хоёр настайд нь товлолын дагуу вакцинд хамруулснаар улаанбурхан, улаанууд, гахайн хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой. 

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт 600 гаруй нэгж ажиллаж байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ товлолт вакциндаа бүрэн хамрагдсан эсэхийг нягтлаад хэрэв хамрагдаагүй байвал харьяа сум, өрхийнхөө эмнэлэгт хандаж хийлгэнэ үү. 2018 оноос хойш төрсөн хүүхдүүдийн вакцины лавлагааг и-Монголиа системээс нягталж болно. Мөн эх, хүүхдийн ягаан дэвтрээсээ хянаад хоцорсон байвал хүүхдүүдээ нөхөн дархлаажуулахыг зөвлөж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.99] 2025/3/7
вакцин алаад бна гэдэг тороол таг чиг шив
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/7
Халуун дулаан газараас юу чирээд ирэв
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.113] 2025/3/7
Вакцин л авранашд
0 | 0 Хариулах
зочин [89.163.144.230] 2025/3/7
Вакцины эсрэг малнуудаас болж ийм юм болж байгаа юм. Ямар ч эрүүл мэндийн боловсролгүй малнуудаас болж олон хүүхэд эндэхэд ойрхон байна.
5 | 1 Хариулах