ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН
МУИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р дотуур байрны 1,100 оюутны шинжилгээний хариу сөрөг гарлаа
iKon.MN
МУИС
МУИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р дотуур байранд амьдарч байгаа 1,100 оюутныг “Ковид-19"-ийн хамар залгиурын болон өндөг цусны түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг БШУЯ, ЭМЯ, ЭМХТ, СБД дэх МХХэлтэс, МУИС хамтран өчигдөр /2020.12.07/ зохион байгууллаа.
Уг шинжилгээнд:
- Оюутны 1-р байр /255 оюутан, 8 ажилтан албан хаагч/
- Оюутны 2-р байр /267 оюутан, 11 ажилтан, албан хаагч/
- Оюутны 3-р байр /308 оюутан, 7 ажилтан, албан хаагч/
- Оюутны 5-р байр /270 оюутан, 10 ажилтан, албан хаагч/ буюу нийт 1,100 оюутан, 36 ажилтан, албан хаагч хамрагдаж шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
МУИС
МУИС
Эх сурвалж: МУИС-ийн ШУУРХАЙ ШТАБ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
