ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бакалавр, магистр, докторт суралцуулах ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн үзэсгэлэн эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Засгийн газраас тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан жил бүр тэтгэлэг зарладаг уламжлалтай.

Тус улс ирэх 2021 онд 100% үнэ төлбөргүй суралцуулах бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэг зарлахаар болсон байна.

Энэхүү тэтгэлгийг угтан мэдээлэл өгөх зорилгоор Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-г expo.edurussia.mn хуудсаар арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд онлайнаар зохион байгуулахаар болжээ.  

Энэ талаар Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БШУЯ, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэнгийн гол зорилго: Жил бүр ОХУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт Монголын бүх аймаг, орон нутгуудын ЕБС төгсөгчид, оюутан залуучуудыг өргөнөөр мэдлэг мэдээллээр хангаж оролцуулах, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын журам, шаардлага, шалгуур, онлайн бүртгэл, бичиг баримт бүрдүүлэлт зэргийн талаар зөвлөгөө зааварчилгаа өгөх бөгөөд үзэсгэлэнд Оросын их дээд сургуулиуд өөрсдөө оролцож элсэгчдэд сурах, амьдрах орчин нөхцөл, мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл олгож, шууд холбогддогоороо онцлогтой.

Оросын боловсролын төвийн захирал Ц.Шүрэнчимэг “ОХУ-аас жил бүр зохион байгуулдаг Оросын боловсролын үзэсгэлэн ийнхүү тав  дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй явдалд баяртай  байна. Өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулах байсан боловч  цар тахлаас шалтгаалаад  чадаагүй юм. Оросын боловсрол өнөөдөр Монгол Улсад хэрхэн нөлөөлдөг болон  тус улсад суралцах боломж ямар байдгийг энэ удаагийн үзэсгэлэнгээр танилцуулна. Оросын боловсрол нь Монголын зах зээлд академик мэдлэгийг олгодгоороо бусад улсаас илүү давуу талтай.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэхүү үзэсгэлэнд 68 их дээд сургууль, 258 сургуулийн төлөөлөгч оролцож, их дээд сургуулиудын 84 олимпиад зохион байгуулагдаж, 12,500 хүн болон 84 дунд сургууль, дотоодын есөн  их дээд сургууль өргөнөөр оролцсон байдаг.  

Энэ тэтгэлэг нь бүх төгсөгчид болон мэргэжлээ дээшлүүлэхийг хүссэн бүх хүнд нээлттэй. Хамрагдахдаа expo.edurussia.mn сайтаар орж бүртгүүлээд, сургуулиудын мэдээлэлтэй танилцсаныхаа дараа тухайн сургуулийн  фэйсбүүк хуудсанд нэвтрэн сургууль тус бүрийн төлөөлөгч нартай холбогдож, хүссэн мэдээллээ авах боломжтой. Та бүхэнд сурах арга барил, мэргэжил, цаг уур орчин, хотын сонголт зэргийг сайн судалж байгаад сонголтоо хийхийг хүсье.

Тэтгэлгээр сурна гэдэг нь хэлний бэлтгэлтэйгээ нийлээд 5-6 жил суралцах үйл явцыг хэлж байгаа юм. Тэр дундаа хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг ОХУ-аас олгож байгаа нь маш том давуу тал билээ.Өөрөөр хэлбэл та орос хэлийг Оросод очоод сурах боломжтой. Мөн ОХУ-д бүх хүүхдэд тэгш боломж олгож буй явдалд баярласан талархсанаа илэрхийлье” хэмээв.

Мөн тус хугацаанд "Боловсролын салбар дахь нийгмийн хамтын ажиллагаа: Туршлага, инноваци, хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах аж.

ЭНД дарж үзэсгэлэнд оролцох боломжтой.

“Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-д 12 мужийн шилдэг их дээд сургуулиуд оролцож байна. Тухайлбал, 

  • Санкт-Петербургийн улсын их сургууль /Оросын ТОП-5-д ордог сургууль/
  • ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургууль /Оросын №1 санхүү эдийн засгийн сургууль/
  • Эдийн засгийн үндэсний судалгааны их сургууль /дэлхийн э/з-ийн сургуулиудын ТОП-100-д ордог/
  • Улс түмний найрамдлын улсын их сургууль /Москва/
  • Сеченовын анагаахын улсын их сургууль /Оросын №1 анагаахын сургууль, Москва/
  • Москвагийн политехникийн улсын их сургууль
  • Санкт-Петербургийн уулын улсын их сургууль /Оросын №1 уул уурхайн сургууль/
  • Санкт-Петербургийн үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль
  • Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
  • Хойд Дорнодын холбооны их сургууль
  • Умард арктикийн холбооны их сургууль
  • Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль
  • Эрхүүгийн улсын их сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль
  • Буриадын хөдөө аж ахуйн улсын академи
  • Томскийн политехникийн улсын их сургууль
  • Томскийн удирдлагын систем, радио электроникийн улсын их сургууль
  • Өмнөдийн холбооны их сургууль
  • Өмнөд Уралын улсын их сургууль

ВИДЕО: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.32] 2020/11/28
Орос улсийг муулсан гүтгэлэг бичигсэдээ: Хэний хүчээр хэн болсоноо бодоод ичиж далд орцогоо
1 | 0 Хариулах
Оросод сурдаг оюутан [202.126.90.5] 2020/11/27
Үнэ төлбөргүй 5-6 жил сургана , дээр нь стипендтэй гэдэг бол хэр баргийн ЗГ егеед байдаггуй тэтгэлэг. Дээрээс нь орос орон агуу их түүхтэй болоод ч тэрүү маш соёлжуу газар. Энд тэндгуй архидалт, аллага, гэмт хэрэг гараад байсныг нь нэг ч харж байгаагуй юм байна. Харин ч бие даагаагуй монгол оюутнууд аав ээжийнхээ өврөөс гараад архийг еерсдее уудаг. Хүн хүнээсээ л болно шүү дээ. Эрдэм сураад ирэх нь ч бий. Элийрээд хичээлээ таслаад хөөгдөөд ирэх нь ч бий.
9 | 0 Хариулах
Зочин [139.5.218.29] 2020/11/30
ер нь тэнд очоод архи уугаад хичээл номоо хийхгүй юм сурахгүй бга гарууд бол яг цэвэр өөрсдийнх нь буруу байдаг шүү.Аав ээжийн өврөөс гараад юу ч үзээгүй бацаанууд өөрсдөө л ууж идээл хичээлээ таслаад бхаар юу сурахын бэ? тийм биздээ, бүтэн жил нэг ч дэвтэр аваагүй нээж үзээгүй сурсан оюутнууд бдаг тэд бүгд хөөгдөөд орос муухай амьдрах хэцүү гэж хэлээд гэртээ харьдаг. ЭНЭ БҮГД ОЮУТАН БОЛЖ ЯВСАН МОНГОЛЧУУДЫН БУРУУ
0 | 0 Хариулах
Б.Ууганчимэг [203.91.115.39] 2020/11/26
Сайн байна уу? магистрт түүх археологийн чиглэлээр суралцах ямар боломж байна вэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.22] 2020/11/25
Орос машин унадаг хүмүүс нь орост очиж сураарай. Хар тамхи, аллага хядлага, азиудыг үзэн ядах фашист үзэл газар авсан дэмий газар. Захын нэг орос эмгэн азиудыг дээрэлхэх гэж оролдоно. Ковид хамгийн их тархсан газар, дээрээс нь ДОХ, БЗХӨ бол замбараагаа алдсан. Багшдаа авилга өгөөд дүн авдаг орон монголоос өөр орос байна.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.248] 2020/11/26
явж явж хамгийн их ялгаварлан гадуурхадаг газар
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.43] 2020/11/26
Би АНУ-д 20-гаран жил амьдарч байна л даа...энд үмхий оросууд шиг хөгийн 2 нүүртэй,арьс өнгө үндэс угсаагаар нь ялгаварладаг дугааралдаг үзэлтэй,дээрээс нь путиныгаа шүтчихсэн новшнууд алга....Латиносууд,Афро-Америкчууд,цагаач Хятадууд дэргэд нь хамаагүй илүү хүн чанартай....
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.100] 2020/11/25
Оросд сурснаас МУИС ХААИС ШУТИСд сурах нь илүү гэж боджийн нарийн учрыг өөрсдөө судал
11 | 5 Хариулах
х ид гэж [64.119.26.97] 2021/1/10
ЧАААААВААААСДААА яацан ядуу сэтгэлгээтэй ч юм дээ. Наад сургуулиудад чинь олигтой ч ном, сурах бичиг байхгүй шүүүүүүүүүүүү
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2020/11/25
Orosd l bitgii suraarai. Stupend ni amidraldaa hurehgui, ajil hiih hereg garna, ajil ni oldvol ih yum. Tegeed ajildaa yadraad oligtoi sursan ch yumgui. Mongoloos urgelj mungu avah bololtsootoi demjlegtei humuus l yu yum gehees bor zurheeree uuriiguu bolgoyo gesen humuus bol amidrahad hangalttai stipendtei gazar yavsan ni deer shuu.
10 | 4 Хариулах
Төгөлдөр [192.82.77.196] 2020/11/25
Энэ мэдээлэл нь маш чухал юм бна.Хэн нэг суралцах бх тэр хүүхэд хүмүүсд амжилт
3 | 2 Хариулах
Зочин [120.88.139.55] 2020/11/25
Эр эмгүй архичин, тамхичин,буруу сонсоогүй бол гэсэн хормойн донтонгууд болоод ирэх байх даа. Оросод сурсанаас Япон, Солонгос, Хятад гээд аюулгүй тайван орнуудад сурсан дээр байлгүй.
9 | 9 Хариулах
zochin [202.9.40.46] 2020/11/27
deer uyin tuilshirsan bodlooroo buhel buten delhiid tom bair suuritai gurnii talar hachin ym bichj tend surah gj bga aurj bga olon hunusin husel moroodlig mohoomoorgu ym
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.29] 2020/11/30
энд тэр суралцаж байгаа хүүхдүүдийнх ухасмар их чухал болохоос тэр газар нь хамаагүй шүү. хаа сайгүй л тийм байдаг, харин ч хятдад илүү их архидалт болдог гэдгийг хэн хэн илүү мэдэх бх. Ийм туулшрамтгай юм битгий ярьж бай, оронд нь хүүхдээ зөв хүмүүжүүл
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.50] 2020/11/25
харин ч 10 жилийн хичээлээс орос хэлийг хасах цаг болсон
12 | 3 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/11/25
Огт хэрэг болоогүй дээ
4 | 1 Хариулах
Зочин [202.179.21.193] 2020/11/25
Ygd orost surah n, tend surdag oyutnuud humuust tiim muuhai sanagddag bolchihson ym bol? Bi ooroo tend surdag, humuusiin muhai commentiig unshih uneher muuhai bdg. Barag yah gej tiishe yvav daa ch gej bodogddog bsn. Gehdee tend surch, amidrahad uneheer taatai bdg. Surgalt n sain shude. Hezeed gudamjaar yvahad ayulgui sanagddag. Chinii yu omsoj zuusen n hend ch hamaagui. Tend bhd goy ymnud uzej nud tailna, amidrah ortog tiim ch ondor bish. Europe ruu yvahad ch hymd, oir. Goy gazruudar aylah bolomjtoi. Ih olon bolomj bii. Huneesee l bolno shude. Orost ochood arhidaad suudag gesen ym bol bhgui!!! minii ergen toiron dah mglchuud dund lav arhi uudag hun medehguin bn! Harah ontsgoo oorchiloorei. Harin ch mgl oyutnuud iluu uudag haragdsan... gej helmer bna.
17 | 21 Хариулах
Medlegt dusal nemer [192.82.76.116] 2020/11/28
Yag tiim! Oroct amerikad ch Mongolchuud l arhi uuna! Amerikt ochson Mongolchuud angli hel meddeggui shd! 10 20 jil bolchihood! Ih surguuli tugssun geh bayartsogt saihanbileg 2 ch angli hel meddegguishd! Ta nar ter 2 durakiin angliar bichsen tsaasan deerh uguulberiig unshij baihiig ni sonsson bizdee! Dff!
0 | 0 Хариулах
Slngo [202.126.90.5] 2023/10/20
Anagaahiin chigleer ywh yum aa 5 6sn surguuli gazartai ni nerleed ogooch🙏🏻
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.179] 2020/11/25
Оросоос одоо сурах юм түы ч бхгүй, угаасаа огт зааж ч өгч бгаагүй, архины хэдэн хэллэг сурч, архи ууж л сурсан. Орост сурч мөнгө цаг амьдралаа бүү гарзад
9 | 4 Хариулах
Зочин [202.126.89.93] 2020/11/25
injeneriin medleg eruusuu l oros surgalt shuudee.. amjilt
4 | 7 Хариулах
Зочин [107.77.173.43] 2020/11/25
Инженерийн шинжлэх ухаанаар Орос суга хоцорсон...нөгөө үзэн яддаг занаж зүхдэг Хятадаас ч хол хоцорсон
14 | 1 Хариулах
Зочин [103.229.121.124] 2020/11/25
Корона русский
7 | 2 Хариулах
Зочин [103.229.121.124] 2020/11/25
Орсод корона сурах гээгүй бол өөр яах гэж тийшээ явах юм!
8 | 6 Хариулах
Зочин [107.77.173.43] 2020/11/25
Сайхан архи ууж бардаклаж сурна шд....
7 | 2 Хариулах
Зочин [192.82.66.101] 2020/11/25
зарим зүйлийг хүлээн зөвшөөр, Орос биднийг аль хэдийн хөгжлөөр хол хаясан,хэдий их дарамттай ч Япон, Солонгосоос илүү юм бакалаврын түвшиндээ заадаг, манай хүүхдүүдээс бараг 70% нь хасагддаг нь архи уух гэж очсон хэсэг нөхдүүд байж болох юм
1 | 10 Хариулах
Зочин [124.158.80.126] 2020/11/25
хүнээсээ шалтгаална
1 | 3 Хариулах
Зочин [107.77.173.43] 2020/11/25
Тэгээд яагаад Япон Солонгос шиг өндөр түвшинд байж чаддаггүй юм? Яагаад Япон Солонгост оросууд ах дүү монголчуудтайгаа зэрэгцээд үнэлгээ багатай хүнд хүчир ажилд морь нохой мэт зүтгэж байдаг билээ?
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.43] 2020/11/25
Орос манай дэргэд бол лаг л байх л даа....гэхдээ жинхэнэ лагуудын дэргэд бол нусгай жаал шд. Япон тэргийг Оросын төмрийн хогтой харьцуулаад хар л даа....
4 | 1 Хариулах
Зочин [203.91.115.54] 2020/11/26
Orosiin emneleg, shinjleh uhaan, zevsegiin salbar ni bol ugaasa hotsrogdson. Tend iim nariin ur chadvar shaardsan mergejleer togsson humuusd l law itgehgui yun ypon. Yahav humuunleg niigem metiin erelt heregtsee bagatai salbaraar surval yu yum gehees
0 | 2 Хариулах
Зочин [103.57.95.143] 2020/11/25
yamar atsaa hiij oros yavahuu dee. kakaka
9 | 4 Хариулах
ард [203.91.118.206] 2020/11/25
орост одоо юу сурхав дээ.Хөгжил нь зогссон балай иванууд.Хүүхдүүдэд ковид халдаана шүү
17 | 5 Хариулах
Зочин [202.9.46.204] 2020/11/25
Hicheelee angli heleer zaah heregtei
15 | 4 Хариулах
Medlegt dusal nemer [192.82.76.116] 2020/11/28
Opoc hel negdsen undesnii 5 helnii neg!!! Medlegee deeshluul! Ter amerikt suraad irsen zaluus bas l muu shd!Arai suiheetei ni youteberchin bolson baina le! Gaigui sursan ni ugaasaa Mongold baihdaa amerikt surah gej tuluvluud sursan zaluus 20 garui bii! Harin odoo Mongoliig avch yavj bui buh 45-aas deesh bnasnyhan Opoct sursan shüü!
3 | 0 Хариулах