Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүнсний талонд хамрагддаггүй, орлогын эх үүсвэр нь доголдсон зорилтот бүлгийн иргэдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас тусламж үзүүлж байгаа аж.
Өчигдрийн байдлаар тус дүүргийн 43 дугаар хорооны 600 өрхөд хүнсний багцыг хүргэжээ. Цаашид зорилтот бүлгийн иргэдэд хүнс, халдвар хамгааллын хэрэгсэл хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!